Голомт банкны нэрэмжит “Оюутны ЭШ-ний бага хурал”-д шалгаран үлдсэн шилдэг илтгэлүүдээс...
 Голомт банкны хамт оюутан залуусаа дэмжих, амжилттай суралцахад нь хувь нэмрээ оруулах зорилгоор Монгол Улсад анх удаа  оюутанд зориулсан багц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Үүний нэгээхэн хэсэг болсон Голомт банкны нэрэмжит “ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ” энэ жил 15 дахь удаагаа зарлагдаж,  ШУТИС, МУИС, СЭЗДС зэрэг сургуулийн 173 оюутны 109 бүтээл ирснээс сүүлчийн шалгаруулалтад 24 оюутны 16 илтгэл шалгаран үлдсэн бөгөөд шилдгүүд 2016.05.06-нд тодрох юм. Ингээд оюунлаг залуусын шинэ санаачилгын дээжээс толилуулъя. 
 
ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ГЛОБАЛ СИСТЕМИЙН ЭРСДЭЛИЙГ СУДЛАХ НЬ
 
Гадинжав овогтой Өсөхбаяр /Мандах Бүртгэл ДС, НББ-АХ 4-р анги/
Удирдагч: С.Цолмон /доктор/

 
2016 оны эхний улирлаас эхлэн зах зээлийн нөхцөл байдлыг илтгэх үндсэн индексүүд (VIX, TED spread, euro-dollar ForEx Swap, CDS spread гэх мэт) бага хэлбэлзэлтэй горимоос өндөр хэлбэлзэлтэй горимд шилжсэн. Энэ нь глобал санхүүгийн зах зээлийн богино давтамжтай шокууд нийт секторт нөлөөлөх шинж тэмдгийн урьдач нөхцөл тавигдсаныг харуулж байгаа юм. Энэ судалгааны ажилд бид зүүн өмнөд азийн бүс нутгийн глобал системийн эрсдэлийн шок, түүний эдийн засаг дахь шилжилт болон таваарын үнийн шок гишүүн орнуудын инфляцид хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлохыг зорилоо. Ингэхдээ 13 улсын 2006.Q1-2015.Q4 улирлын мэдээлэл дээр үндэслэн хүчин зүйлийн шинжилгээ (Factor Analysis)-г олон хувьсагчтай VAR загвар дахь динамик факторт суурьлан шинжлэх болно.
Энэхүү судалгааны ажилд ашиглагдах глобал эрсдэлийн загвар дараах бүрэлдэхүүнтэй:



Судалгааны үр дүнг товчлон дүрсэлвэл, глобал санхүүгийн шокууд илүү богино давтамжтай болж, өндөр хэлбэлзэлтэй горимд шилжих болсон. Тухайлбал, 2016 оны эхний улирлын байдлаар хамгийн их хэлбэлзэх магадлал эрчимтэй өссөн байна.
Тухайлбал глобал санхүүгийн зах зээлийн уналт нь 1-2 улирлын дараа гишүүн орнуудын эрсдэлийн шагналыг бууруулдаг байна.
 Энэхүү богино давтамжтай шокын нөлөөг бид Зүүн Өмнөд Азийн бүс нутагт тусгайлан судалж үзэхэд дараах хариу үйлдлийг илрүүлсэн болно. Үүнд:



Монгол улс глобал шоконд өртөх магадлал 40%-тай, харин урт хугацаанд 26%-тай байна.
 
Сүүлийн шатанд шалгаран үлдсэн шилдэг илтгэлийн эзэдтэй ярилцсанаа уншигч та бүхэндээ хүргэе.
 
Зүүн өмнөд азийн глобал системийн эрсдэлийг судлах нь гэсэн сэдвийг та бүхэн сонгожээ. Бүсийн хэмжээнд гэхээр их л өргөн хүрээг хамарсан байна. Томоохон хэмжээний судалгаа шинжилгээний ажлыг яагаад өрнүүлэх болов?

 
Дэлхийн санхүүгийн хямралын дараах зах зээлийн хэлбэлзэл, шокын үр нөлөөг судлах нь эдийн засагчдын гол сэдэв болсон. ОУВС л гэхэд 2009 оноос хойш зөвхөн системийн эрсдэлийг үнэлэхэд зориулж 31 аргачлалыг танилцуулчихаад байна.  Иймээс системийн эрсдэл гэсэн үл тайлагдах оньсогын хажуугаар дуугүй өнгөрч чадаагүй юм. Таны асуусанчлан, зүүн өмнөд азийн бүс нутгийг сонгосон шалтгаан нь системийн эрсдэлийн төрөлх шинж чанар болсон глобал санхүүгийн орчны нарийн гинжин холбоог нэг улсын хүрээнд судлах боломжгүй байдагтай холбоотой. Азийн санхүүгийн амин сүнс болсон зүүн өмнөд бүс нутгийг бүхэлд нь судлахгүйгээр Монгол Улсад учрах шокын нөлөөг бодитой үнэлж чадахгүй. Түүнчлэн, энэ зун зохион байгуулагдах ACEM-ийн дээд хэмжээний уулзалтанд оролцох бодлого боловсруулагчдад  бага ч гэсэн мэдээлэл хүргэх зорилгоор уг сэдвийг сонгон судалсан юм.  

Оюутнуудын дунд зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний хурлуудаас харахад бид ихэвчлэн аль нэг компани эсвэл салбар, арай өргөн хүрээнд гэвэл Монгол Улсын хэмжээнд судалгааны ажлаа хийдэг. Монгол Улс бол жижиг нээлттэй эдийн засгийн сонгодог загвар тул аливаа асуудлыг бүс нутгийн хэмжээнд биш гэхэд хөрш орнуудтай харьцуулж судлах нь чухал. Доктор, профессор Пүрэвдагва багшийн хэлснээр 10 хүнээс 1 хүнийг сонгож аваад судалтал эрүүл байсан гэвэл бусад 9 хүн эрүүл байна гэсэн үг биш шүү дээ.  

Зүүн өмнөд азийн улс орнуудын хувьд ямар эрсдэл түгээмэл байгаа нь ажиглагдсан бэ?

Бид энд системийн эрсдэл гэсэн цогц ойлголтын талаар судалсан тул ямар сувгаар санхүүгийн шок түгээмэл дамждаг талаар яръя. Баялгийн үлэмж хүчтэй урсгалыг агуулдаг гадаад худалдааны сувгаар шок хамгийн түгээмэл дамждаг нь тогтоогдсон. Үүнээс гадна, гадаад валютын ханшийн сувгийг дурдахгүй байхын аргагүй юм. Зарим гишүүн орнуудын эрсдэлийн шагналын өсөлт нь бусад оронд валютын ханш чангарах байдлаар нөлөөлдөг. Энэ нь цаашлаад импортыг нэмэгдүүлж, экспортыг бууруулах бөгөөд худалдааны тэнцлийг алдагдалд оруулж байгааг бид судалгааныхаа явцад тогтоосон. 
 
Зүүн өмнөд азийн улс орнуудтай харьцуулахад манай улсын ялгарах онцлог юунд байна вэ? Ямар эрсдэлд түлхүү анхаарах шаардлагатай гэж үзсэн бэ?

Зүүн өмнөд азийн улс орнуудтай харьцуулахад манай улсын гол онцлог нь гадаад секторын онцгой эмзэг байдал юм. Судлаач Д.Ган-Очирын тэмдэглэснээр манай гадаад сектор төрөлхийн гэмээр эмзэг байдалтай. Монгол Улсын экспортын өрөөсгөл бүтэц, дотоод нийт эрэлт, эдийн засгийн өсөлтийн үед импортын өртгийг нэмэгдүүлдэг зэрэг нь глобал системийн шок гадаад секторын сувгаар дамжин дотоод шоконд хүргэж болох эрсдэлийг үргэлж бий болгож байдаг. Бидний судалгааны ажилд дурьдагдсан системийн эрсдэлийн вариацын шинжилгээнээс харахад богино хугацаанд Монгол Улсын глобал шоконд өртөх магадлал 40%-тай, харин урт хугацаанд 26%-тай байна.
 
Голомт банкнаас зохион байгуулдаг эрдэм шинжилгээний бага хурлын талаар та бүхэн ямар сэтгэгдэлтэй байна вэ?


Жил  бүрийн хавар тухайн жилд хийгдсэн хамгийн шилдэг илтгэлүүдийг энэхүү эрдэм шинжилгээний хурал цуглуулж чаддаг нь үнэхээр гайхалтай санагддаг. Миний хувьд Голомт банкны эрдэм шинжилгээний бага хуралд гурван жил дараалан оролцож байгаа тул нэлээд туршлагатай болсон. Энэ жил олон сайхан илтгэл сонсоно гэдэгтээ би илтгэлтэй байна. Мөн би энэхүү эрдэм шинжилгээний бага хурлаас их зүйлийг сурч, мэдэж авдагтаа талархаж явдаг.

Ингээд Голомт банкны эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаа бүх судлаач оюутан залуустаа цаашдын эрдэм шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье!
Бусдад түгээх
  • gplus