Р.Гончигдорж: Монгол төрийн ой санамжийг ингэж гутааж болохгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэн, олонхийн саналаар хүлээж авлаа.

Харин санал хураалт явуулахын өмнө УИХ-ын Р.Гончигдорж санал хураалтад оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Цэцийн дүгнэлтийг холбогдох байнгын хороогоор хэлэлцэх үед ч Р.Гончигдорж гишүүн санал хураалтад оролцохоос татгалзаж байсан юм.

Тэгвэл энэ удаад ч бас санал хураалтад оролцохоос татгалзаж, гишүүдийн ирцээс нэрээ хасуулахыг хүслээ. Тэрбээр “УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчиж байгаа учраас би энэ санал хураалтад оролцохгүй. Монгол төрийн ой санамжийг ингэж гутааж болохгүй. Өнөөдөр УИХ өөрт хадгалагдаж байгаа эрх мэдлээ алдаж болохгүй. Л.Цогоо би үзэл бодлоо сольж, дэргэдээ байгаа хүнээ явуулж үзээгүй учраас чамтай санал нийлэхгүй” гэлээ.

Түүний ийнхүү Л.Цог гишүүд хандсан учир нь Цэцийн асуудлаар УИХ-ын гишүүн Л.Цог санал хэлэхдээ “Цэц хоёр өөр дүгнэлт гаргасан гэдэг нь худлаа Р.Гончигдорж оо битгий худлаа яриад бай. Энийг Цэц захиалгаар хийгээгүй, Улсын бага хурлын гишүүн Бадарч гэж хүн хагас жилийн өмнө маргаан үүсгэсэн юм билээ, үүнийг нь дарчихсан байсан. Бага хурлын дарга, Үндсэн хуулийг баталсан хүн байж, Р.Гончигдоржийг би гайхаж байна. Үндсэн хуулийн үүсмэлээ бид ярьж байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг зөв гэж хүлээж авахгүй бол болохгүй” гэснээс үүдэлтэй юм.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-05-05 02:58:39
    бөөгийнхөө ажлыг хий
  • ZOCHIN 2016-05-05 02:06:31
    HOGIIN HOER DORJIIG ZAILUULJ IH HURLIIG CEVLMEER BAINA GONCHIGDORJ NYMDORJ GEJ HOGIIN HOER DORJ MONGOL ULSIIG BALLAJ BAINA
  • Санал 2016-05-05 00:24:26
    Төрийн албаны хүмүүсийн үсээ ургуулаад, богино даашинз өмссөн зэргийг харахаар хаана яваад байгаагаа мэддэг л байх даа гэж бодогдоод байдаг юм.
  • bataa 2016-05-04 21:19:19
    mongol toriin oi sanamj gej u bdg um boloo. ene teneg bsn yag l heveeree bbn.hyyhendseer bgd ovchin avch medeegyi yavsaar tsarai ni hyrtel iim bolson. emchid yz...
  • шоовой 2016-05-04 15:46:01
    Тэтгэвэртээ гар
  • Үнэн 2016-05-04 15:01:47
    Үндсэн хуулийн дордохын 7 заалтыг хийсэн хүн чинь энэ Гончигдорж. Мөн өөрөө жагсаалтаар орж ирсэн болохоор их бухимдалтай байгаа. Ийм хүмүүсийг зайлуулах ёстой...
  • Зочин 2016-05-04 13:49:40
    ГОНЧИГДОРЖ ГУАЙ ТА ЗӨНӨГ ЗАЛГАСАН БАЙНА. ТА ЗАЙЛ. ТАНЬГҮЙ МОНГОЛ УРАГШАА ЯВГА ЗА ЮУ. ЭФҮ УДАМТ ГУАЙ...
  • Иргэн 2016-05-04 07:47:56
    Гончигдоржийн зөв өө. Цэц 2012 онд ҮХ зөрчөөгүй гэснээ 2016 онд зөрчсөн гэсэн өөр өөр шийдвэр захиалгаар гаргаад байгаа нь үнэн шүү дээ. МАН АН-ын захиалга
  • зочин 2016-05-04 05:55:27
    Амралтаа аваад Хятад руу яв...
  • jhjhjkjj 2016-05-04 03:57:43
    odoo gertee suu