Афганистаны “Месси” хөрш орон руугаа зугтжээ
Гялгар уутаар Аргентиний хөлбөмбөгийн од тамирчин Лионель Мессигийн өмсгөлийг хийж өмссөн хүүгийн зураг нийгмийн сүлжээнд нийтлэгдэж, нэгэн үе олны анхаарлыг татсан билээ. Тэгвэл таван настай хүү сүрдүүлэг, хавчилгын улмаас эх орондоо амьдрах аргагүй болж, хөрш орон руугаа дүрвэсэн байна. 

Хүүгийн талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдах үеэс хүүгийн гэр бүлийнхэнийг Афганистаны Талибан бүлэглэлийн гишүүд айлган сүрдүүлж, спорт тоглоом тоглож хөгжилдөхийг нь хориглосон аж. Улмаар хүү гэр бүлийнхээ хамтаар Пакистан руу дүрвэж, тэндээ амьдарч байгаа тухай NHK агентлаг уламжиллаа. 

Афганистаны таван настай Муртака Ахмади хүү мөнгөгүй учир гялгар уут ашиглан Мессигийн өмсгөлийг хийж өмсөн олны анхаарлыг татаж, энэ оны хоёрдугаар сард Лиональ Месси өөрийн өмсгөлөө хүүд бэлэглэсэн байдаг. Үүнээс хойш Афганистаны бяцхан Месси гэх алдрыг хүртээд байв. Ямартай ч, хүү эх орондоо амьдрах аргагүй бол Пакистан руу нүүсэн байна. Харин Муртака хүү Месситэй уулзах хүсэлтэй хэвээр байгаа гэнэ.


 
Монголын мэдээ
Б.Даваа
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.