Б.Гарамгайбаатар: Ираны шашны лидертэй адил шийдвэрийг захиалж гаргууллаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Хэлэлцэх асуудлаар өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс дээрх асуудлаар авсан тав хоногийн завсарлага авсан нь дууссан учраас уг дүгнэлттэй холбоотойгоор асуулт тавьсан гишүүд асуултаа асууж эхлээд байна.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: Үндсэн хууль зөрчиж орж ирсэн асуудлыг УИХ хэлэлцэхгүйгээр буцаах хэрэгтэй. Ардчилсан нийгмийн хамгийн гол зүйл бол тодорхой хугацаатай, тодорхой хуулиараа сонгууль болдог. Энэ өнөөдөр зөрчигдөж байна. Маргаашнаас нэр дэвшигчдийн бүртгэх ёстой. Ардчилсан нийгэм дэх ардчилсан сонгуулийг цаг хугацаандаа явахыг хойшлуулж байна. Зургаан сарын дотор Сонгуулийн хуулийг өөрчлөхгүй байх суурь зарчмыг хөндөж байгаа нь хүний улстөрийн эрхийг зөрчихөд хүргэсэн. Жагсаалтыг хасахтай холбогдуулж, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авчихсан юм биш үү гэсэн мэссэжийг чулуудаж байна шүү дээ.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Энэ бол нар дорно зүгээс манддаг гэдэг шиг тодорхой асуудал. Ийм тодорхой зүйлийг тодорхой бус байдалд оруулчих юм. Бид жилийн хугацаанд огт шийдээгүй асуудал байна. Энэ дөрвөн жилд татварын шинэчлэл хийнэ, бизнесийн орчин, хяналтын системийг сайжруулъя гэсэн бүгд хийгээгүй. Сонгогчиддоо очоод амалсан зүйлээ хийж амжсангүй, сонгуулийн тогтолцоо ярьсаар байгаад таарлаа гэх үү. Одоо мөдхөн УИХ тарна. Хоёр намд ард түмэн, бизнес эрхэлэгчдэд хэрэгтэй хуулиудын өнөөдөр шиг олноороо цуглаад шийдээд яваасай гэж хүсч байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Цэцийн дүгнэлтийг хүлээж авах ёстой гэсэн байр суурьтай байна. Жагсаалтыг сонгогдохыг иргэд шүүмжилж байсан. Дөрвөн жилийн хугацаанд иргэдийн дунд шүүмжлэлтэй хандаж байгаа хоёр л зүйл байгаа. Энэ нь хар машин, жагсаалтын 28.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: УИХ-д сонгогдсон гишүүдийн хэлж буй үгийг сонсоод үнэхээр гутарч байна. Би жагсаалтаар биш тойргоос сонгогдсон. Цэцийн дээд суудлын шийдвэр эцсийнх байдаг. Гэтэл дээд суудлынхаа шийдвэрийг дунд суудал нь үгүйсгэлээ. МАН 90 гаруй жил Монгол орныг удирдсан. Гэтэл Ираны шашны лидертэй адил шийдвэрийг захиалж гаргууллаа МУ-ын парламент, намууд төлөвшөөгүй байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • z 2016-05-05 01:43:29
    har mashiniig MAN-iihan l shvvmjildeg bh jiriin irged ter talaar yu ch yaridaggvi sh dee.
    124.158.91.33
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2016-05-04 21:23:05
    garamgaibaataraa chi hamaagyi jishee avch bn shyy.tend chini huuli heregjdeg gazar shyy.ih hurlyn gishyynii amnaas iim um garch bolohgyi. chi daanch boloogyi bn...
    66.58.207.25
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-05-04 14:34:42
    Ираныг хэруулдээ хавчуулаад байх юм. Дэмий дээ.
    103.229.121.96
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-05-04 08:43:11
    ГарамГАЙ шууд л тойрогт нэр дэвшихгүйяагаад чацга царайлаад байгаа юм бэ. За да энэ удаа бид хоёр ч гарахгүй л дээ.
    103.229.120.119
    Мэдэгдсэн Хариулах
  • жирийн иргэн 2016-05-04 04:27:48
    "Гарамгайбаатарын гай" гай гээд нэрлэгдчихсэн нилээд урт км эвдэрхий зам Хэнтий орох замд байдаг. Тэр нь засагдсана уу...Энэ нөхөр яг тэр зам шигээ хүн шүү......
    202.170.84.231
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-05-04 04:22:33
    шаампар сда шүү
    103.10.22.152
    Мэдэгдсэн Хариулах
  • unen baidal 2016-05-04 02:54:06
    jagsaaltad orchihno gej goridoj baisan nuhduud booj uheh nee
    202.131.231.26
    Мэдэгдсэн Хариулах
  • батхан 2016-05-04 02:43:58
    Жагсаалтаар нэр дэвших ээ л больчих л доо чацага царайлаад тойрогт нэр дэвшилдээ МАН, АН-ынхаан.
    203.169.50.152
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-05-04 02:40:36
    ШАА ШАА ГАРАМГАЙ
    103.10.22.152
    Мэдэгдсэн Хариулах
  • Mgl 2016-05-04 02:38:25
    MAN- n ZAHIALGAAR UGASHILTAI " JANTSANGIIN " HIISEN TURIIN GEMT HEREG... DEBSHILTETEI SESTEMEESEE AN- xan DAANCH UHARCH " ONIGOOTOI" BOLOHGUI ...
    118.244.254.71
    Мэдэгдсэн Хариулах