ЭМС-ын сайдад нэр дэвшсэн Ц.Лхагвасүрэн гэж хэн бэ
Ийнхүү хагас жил гаруйн хугацаанд сайдгүй явсан эрүүл мэндийн салбар эзэнтэй болж магадгүй бололтой. Учир нь ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ярилцаж зөвшилцсөний эцэст Ц.Лхагвасүрэнг Эрүүл мэндийн сайдаар томилж, Г.Шийлэгдамбыг чөлөөлүүлэх хүсэлтийг өргөн барьсан энэ нь юм.

ЭМС-ын сайдад МАХН-аас хоёр дахь удаагаа  академич Ц.Лхагвасүрэнгийн нэрийг дэвшүүлж байгаа юм.  Энэ асуудлыг өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэнэ.

Академич, Монгол Улсын гавьяат эмч Ц.Лхагвасүрэн нь Хүний их эмч мэргэжилтэй, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор цолтой аж. Тэрбээр 1978-1979 онд Улаанбаатар хот УКТЭ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт их эмч, 1979-1986 онд Анагаах ухааны дээд сургуулийн Эмгэг физиологийн тэнхимд багш, 1986-1989 онд Аспирант, 1989-1991 онд Анагаах ухааны мэдээлэлзүй-сэтгэл судлалын хүрээлэнгийн эрхлэгч, 1991-1992 онд АУИС-ийн Хичээл ангийн эрхлэгч, 1993-1995 онд АУИС-ийн Сургалтын албаны дарга, 1995-2013 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирал, 2013-2014 онд ЭМШИУС-ийн зөвлөх профессороор тус тус ажиллажээ.

 Эдүгээ Монголын анагаах ухааны академийн ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай юм байна.
 П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-05-04 05:58:33
    ULSIIN MONGOOR BAAHAN GADAADAD DAMJAA DUURGESEN NOHOR.HEREGTEI HUMUUSIIG YVUULAHIIN OROND IIM NOHDUUD DEMII TENEJ MONGO URDEG. ULSAD ASHIGTAI YG E...
    220.253.141.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Би 2016-05-04 04:43:00
    Ямар хүн юм бол доо. Одоо ер нь нэр цэвэр шударга хүн олдох нь уу.
    103.229.122.99
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-05-04 03:44:45
    Songodo-d uilchilj Anagaahiin deediig hulhidaj chadna gedeg bol margaash bidniig hulhidahad belen gat baina
    203.169.50.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-05-04 03:37:31
    Хүмүүсээ нэгнээ ингэж битгий худлаа гүтгэж бай. Лхагвасүоэн бол чадна. Ангаахын шинэчлэл өөрчлөлтийг тухай үед хийж хүлээн зөвшөөрөгдөж байсан. дайчин чадвартай...
    202.21.118.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-05-04 03:15:04
    Монголын анагаахындээд боловсролыг нураажснаар Анагаахын их сургууль төгсөгчид ямар ч эмчийн дөргүй эмч бэлтгэх сургалтын "шинэ" тогтолцоог нэвтрүүлсэн хүн дэ...
    202.179.24.239
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-05-04 02:11:24
    Анагаахын газрыг Сонгдод зарж чадсан гар даа.
    103.9.90.226
    Мэдэгдсэн Хариулах
    • эмч 2016-05-04 02:32:10
      Сонгдо-д биш, МИАТ-ын Хоролсүрэнд зарсан.
      202.179.24.76
      Мэдэгдсэн Хариулах
  • mgl 2016-05-04 01:59:58
    Jinhene saidad tentseh mergeshsen bolovson huchin baina daa. Gehdee said hun sain manager baih heregtei gedgiig l utgaar haruulj chadval ene salbariig bosgono.
    103.57.92.250
    Мэдэгдсэн Хариулах