ХҮН-ыг сонгуульд оролцох эрхгүй гэв
Сонгуулийн ерөнхий хорооноос Хөдөлмөрийн үндэсний нам, Иргэний зориг ногоон намыг сонгуульд оролцуулахгүй хэмээх мэдэгдлийг хүргүүлжээ. Харин ямар шалтгаанаар ийн мэдэгдсэн нь одоогоор тодорхойгүй байна.  Гэвч эх сурвалжийн мэдээлж буйгаар ХҮН-ын дотоод асуудлаас үүдэн ийн мэдэгдсэн аж. Харин ИЗНН-ын хувьд сонгуульд оролцох баримт бичгийг дутуу бүрдүүлэн өгсөн байна. Дашрамд өгүүлэхэд ИЗНН-ынхан энэхүү мэдээллийг авсан даруйдаа шуурхай хуралдсан байна.
 
Харин ХҮН-ынхны хувьд  мэдэгдлийг авсан ч тодорхой хариу өгөөгүй байна. Тус намын одоогийн дарга С.Боргил саяхан мэдээлэл хийхдээ ямар нэг байдлаар манай намыг сонгуульд оролцуулахгүй байвал бид бие даан нэр дэвшинэ хэмээн мэдэгдсэн нь СЕХ-ноос хүргүүлсэн уг мэдэгдэлтэй холбоотой байж болох юм.

Хөдөлмөрийн үндэсний намын хувьд дотоод асуудлаа шийдвэрлэж чадахгүй явсаар  өнөөдрийг хүрсэн. Тэд  энэ оны хоёрдугаар сараас хойш дөрвөн удаа намын даргаа сольсон байдаг юм. Намын даргаа солих бүртээ тамга тэмдгийн асуудал гаргаж өдгөө ч энэ асуудал шийдэгдэхгүй хоёр тамгатай байгаа гэдгийг С.Боргил хүлээн зөвшөөрсөн. Ингэхдээ энэ асуудлаа тун удахгүй шийдвэрлэж, сонгуульд ямар нэгэн улс төрийн нам эвслийг дэмжихгүй бие даан оролцоно хэмээн мэдэгдсэн билээ. 

Харин нөгөө талд намын даргаар сонгогдсон ч Улсын дээд шүүх хүлээж аваагүйн улмаас огцорсон Т.Ганболд АН-ын дэмжиж оролцоно хэмээн мэдэгдэж өөрийн гарын үсэг, тамгатай албан бичиг илгээж суугаа. Ямартай ч Хөдөлмөрийн үндэсний намын энэ дотоод асуудал даамжирсаар эцэстээ гол зорилго болох сонгуульд оролцох эрхгүй болгож орхилоо. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-05-04 10:03:24
    balai avgai odongai hamar ganbold 2n hiisen nugel nudeeree garag
  • zochin 2016-05-04 08:12:23
    Suuliin darga ni ene namiig ustgah uurgee sain guitsetgejee gehees dee
  • August  2016-05-04 03:02:24
    НӨГӨӨ ДАРГА НЬ АН НАМЫГ ДЭМЖИНЭ Ч ГЭХ ШИГ. НАМ НЬ ХООРОНДРОО ТОХИРОХГҮЙ АН НАМЫГ ДЭМЖИХЭЭРГҮЙ БОЛХООР НЬ АН НАМЫН ДЭВШҮҮЛЭХГҮЙ БАЙХ САНАА Ч ЮМ БИЛҮҮ.
  • Hazel  2016-05-04 02:57:52
    ЗӨВ Л ДӨӨ ДОТООД АСУУДЛАА ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЮМ ЧИНЬ ЯАЖ СОНГУУЛЬД ОРОЛЦУУЛХАВ. 2 ДАРГА 2 ТАМГА ГЭДЭГ ЧИНЬ АРИУН ЯВДАЛ УУ.
  • Kkkkk 2016-05-04 02:32:21
    UGAASAA HAZAGAI MORDOSON GARUUD SHDE, GANBAATAR GEJ HUDALAA AMITAN BHAD YAAJ CH UUDULHIIM DEE. UUDUUS CHINE HARAAD HUDALAA YARIJ CHADADGIIM SHD...
  • Болд 2016-05-04 02:31:47
    Тиймээ зөв СЕХн шийдвэр нь зөв. Гол нь хуулийн хүрээнд л сонгуульд оролцох оролцохгүйг нь шийдэх хэрэгтэй. Том намын нөлөөгөөр энэ мэт шийдвэр гаргаж болохгүй....
  • irgen 2016-05-04 02:11:48
    alban tushaaliin tuluu notsoldson nohod hend heregtei ym ichij amidraasai
  • Zuv.  2016-05-04 01:48:37
    Songuuliin erunhii horoo hariutslagatai ajillaj bna. Ene hachin dotood asuudlaach shiidej chaddaggui namuud turd hereggui, turiin ajil hiij chadahgui