АН МАН-ынхан сэм тохироо хийсэн үү
Улс төрийн намуудын анхаарал нэгэн зүгт чиглэж байна. УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-ын 28 гишүүн хууль бусаар сонгогдсон болж таарч байгааг Цэц батласан. Сонгуулийн хууль батлагдсан байхад Цэц хуралдаад “Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчлөө” гэсэн шийдвэр гаргачихав. Энэ зуур улс төрийн хүрээнийхэн энэ шийдвэртэй эвлэлдэн, эвдрэлцэн байна. Цэцийн шийдвэрт хамгийн их сэтгэл хангалуун байгаа нь МАН, эсрэгээр энэ шийдвэрийг МАХН эсэргүүцэж байна.

Харин АН-ынхны зарим нь дэмжиж, нөгөө хэсэг нь эсэргүүцсэн гэх. Ингэснээр Цэцийн шийдвэр АН-ыханг түргэн авахад ч хүргэсэн юм. Тэд бүлгийн хурлаа ч хийх завгүй гүйж байгаа. Тэд ингэж гүйлдсэнийхээ үр дүнг өнөөдөр гаргана. Учир нь УИХ Цэцийн шийдвэрийг өнөөдөр хэлэлцэхээр товлосон. УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс авсан тав хоногийн завсарлага өчигдөр дууссан. Харин Цэцийн шийдвэрийг УИХ хүлээн авч мэдэх нь гэсэн яриа Төрийн ордонд газар авч байх зуур АН, МАН-ынхан “нууц” тохироо хийсэн гэх.

Тодруулбал, энэ долоо хоногийн даваа гарагт МАН-ын Удирдах зөвлөлд АН-ынхан хүсэлт хүргүүлсэн байна. Тэр нь сонгуулийн хуулийг хэвээр үлдээх хүсэлт. Өөрөөр хэлбэл АН-ынхан Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй байхыг МАН-аас хүсчээ. МАН ч үг дуугүй тэдний хүсэлтийг дагаж АН-д “За” гэх хариултыг өгч хоёр нам сэм тохироо хийсэн тухай бор шувуу нисч байна. Тэгвэл МАН-д АН ямар амлалт өгсөнийг цаг хугацаа харуулна. Харин АН өнгөрсөн дөрвөн жилд олонхийн суудлаа хууль ёсных хэмээн хүлээн зөвшөөрүүлнэ. Тэд өөртөө ч, өрөөлд ч ашигтай сонголт хийдэг цаг. Үүнийгээ ч хийж дөнгөв. АН-ынхны хувьд нэгэнт задарсан намаа нэгтгэж, фракциудын хагарлыг ирэх сонгуулиас урьтаж намжаахыг хүсэх болов. Ингэхээс ч өөр аргагүй. Фракци бол фракци. Нам бол нам. Ялалт, ялагдлын үр дүн бүгдэд нь адилхан тусна шүү дээ. УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд АН-ынхан олонхи биш олуулаа болсон. Тэд өнгөрсөн хугацаанд ялалтандаа эрдэж МАН-гүйгээр бүх тоглолтыг хийсэн. Харин одоо тэднээс тусламж гуйж, хариуд нь “нууц” бэлэг илгээж. Гэвч УИХ Цэцийн дүгнэлтийг эцэслэн шийдэхгүй. АН, МАН-ын тохироо ёсоор бол УИХ өнөөдөр Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй.

Эцэст нь процессийн дагуу Цэц дээд суудлаа хуралдуулна. Цэцийн дээд суудлын шийдвэр эцсийнх байна. Гэвч АН, МАН-ынханд Цэц ямар бэлэг барих нь ходоогоор бусдын хувьд “нууц”.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нэргүй 2016-06-08 05:27:33
    хамтарч нэгийгээ алаад дараа нь хамтрагчдаа баатар өгнө биз
  • ТАНХАЙ ЭМЭЭ 2016-05-04 10:52:31
    МАН ОЛИЯА НАР АН-Н ЗАРИМ ОЛИЯА НАРТАЙ ТОХИРОО ХИЙСЭН БАЙХ МАГАДЛАЛТАЙ. МАНАН-ХАН ЭНЭ УДААГИЙН СОНГУУЛЬД ГАРЧ ИРХИЙН ТУЛД ҮХЦ-Н ШИЙДВЭРИЙГ ШУУД ДЭМЖСЭН.
  • зочин 2016-05-04 08:12:31
    АН-аас салж эдийн засаг, амьдрал ахуйгаа өөд нь татацгаая, түмэн олон минь ээ
  • Батэрдэнэ 2016-05-04 04:08:11
    АН хоорондор таарамж муутай гэж МАН пиар хийдэг. АН-ын гишүүд муудалцаад нэг нэгнээ алж байсан түүх байхгүй. МАН-ыхан эвтэй гэж ярих мөртөө нэгнээ алдаг түүхтэй...
  • Kkkk 2016-05-04 02:42:44
    MAN- g HEN HARIUTALAGTAI GESIIM BE? ALUURCHIN, HUCHINDEGCHID, BANK TONOGCHID, XZX- g DEEREMDEGCHID, GAZARIIN NAIMAACHID, TENDERCHIDIIN, ABILGCHIDIIN.... G...
  • kkk 2016-05-04 01:51:15
    Mongoliin namuud dodotr MAH shig hariutslagatai nam uneheer bhgui
  • Зочин 2016-05-04 01:25:23
    Найруулга муу байж болох ч алдаагүй бичиж сур сэтгүүлч ухаантай юм бол, ер нь сайтуудад мэдээ бичдэгээр жиших юм бол хамгийн боловсролгүй нь сэтгүүлчид байна шү...