Бие даагчдын буухиа
Сонгууль болоход ердөө хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Одоогоор намууд нэр дэвшигчээ арай зарлаагүй байгаа ч хаана хэнийг өрсөлдүүлэх вэ гэдгээ дотооддоо аль хэдийн шийдвэрлэсэн байгаа болов уу. Намуудын тухайд ойлгомжтой, фракц бүлгээрээ хуваагдаад нэр дэвшигчээ тодруулчихсан байх. Өмнө нь өрсөлдөж үзсэн хэдийн танил хүмүүс ч эргээд тойрогтоо дахин нүүр тулах  үзэгдэл ч болон давтагдана хэмээн иргэд таамаглаж суугаа. 

Харин энэ жид тэдгээртэй өрсөлдөхөөр түүхэнд байгаагүй олон бие даагч мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд өгөөд байгаа. Эдгээр бие даагчдын хувьд улс төр, урлаг спортын гээд нийгмийн бүхий л салбарын төлөөллүүд байгаа нь олны анхаарлыг татаад байгаа юм. 

Тухайлбал  соёл урлагынхны хэд хэдэн төлөөлөл нэрээ дэвшүүлэхээр мэдэгдээд байгаагийн дотор дуучин Нара, Бэки, МУГЖ С.Жавхлан нар байна. 

Харин спортынхны төлөөлөл болж МУГТ, Аварга Г.Эрхэмбаяр нэр дэвших болсон нь сүүлийн өдрүүдэд ярианы сэдэв болж байна. Тэрбээр төрсөн нутаг Сэлэнгэ аймгаасаа нэр дэвших гэнэ. Одоогоор түүний намаас дэвших үү, бие даах уу гэдэг нь тодорхойгүй байгаа бөгөөд ямартай ч С.Баярцогт сайдын өрсөлдөгч болохоор ийн шулуудсан сурагтай.Гэхдээ Г.Эрхэмбаяр аваргыг бие даан өрсөлдөнө хэмээн зарим эх сурвалжууд хэлж байна.

Аваргын хувьд  өнгөрсөн хугацаанд бэлтгэл сургуулилтынхаа хажуугаар боловсролдоо чамгүй анхаарал хандуулжээ. Тэрбээр саяхан Удирдлагын академийг Төрийн удирдлага, менежментийн чиглэлээр төгссөн байна. Тиймээс ч түмнийг төлөөлөх төрийн түшээ болоход мэргэжил, мэдлэгээрээ  гологдохгүй хэмээн ийн зориг шулуудсан байна. 

Тэгвэл сонгуульд өрсөлдөх аваргын буухиа ингээд дуусахгүй. Тодруулбал Даян аварга А.Сүхбат мөн л төрсөн нутаг Төв аймагтаа бие даан нэр дэвшихээр аль эртнээс л нэр нь яригдсан. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээсээ зодог тайлсан ч дахин барилдаж олны ундууцлыг төрүүлсэн аваргын хувьд өнгөрсөн онд АН-ын гишүүнчлэлээсээ татгалзсан билээ. Үүний дараа 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшихээ зарласан. Энэ мэт  2016 оны сонгуульд нэр дэвших салбар бүрийн мэргэжилтнүүдийн буухиа үргэлжилсээр байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MGL 2016-05-10 09:14:43
    BAS NEG BATERDENE
  • Bat  2016-05-05 16:04:57
    Битгий тэнэгтээрэй. Яс юман дээр тэр жил 1024 барилдаагүй бол та арслан байх ёстой шүү. Өөртэй чинь адил түрүүлээд бас үзүүрэлчихсэн Ганхуяг, Бүрэнтөгөсарслан...
  • Сэтгүүл зүй 2016-05-05 09:56:13
    А.Сүхбат дархан аварга цолтой. Мэдээг гэгээтэй эерэг талаас нь бичмээр байна.
  • Ккк 2016-05-05 09:26:19
    Эсгий хийх газар нохой юүхэв дээ
  • Бодоцгоо 2016-05-04 23:21:10
    С.БАЯРЦОГТЫГ БОДВОЛ БУУРЬТАЙ ЖУДАГТАЙ Л БАЙХ. . . ОДОО 20 ГАРАН ЖИЛ БОЛСОН НӨХӨДИЙГ ЗАЙЛУУЛ. БҮҮ СОНГО. ТЭД ЦАДДАГГҮЙ ЮМ БАЙНА.
  • zochin 2016-05-04 11:02:43
    Buhchyyd ta nar hereggyi biz de demii lmungunii garz ternii orond songuulid zartsuulsan gej sanaad naad munguuruu ger orongyi hymyyst ger awaad ugchih Baterdene...
  • !? 2016-05-04 10:30:59
    Улсын наадамд барилдаад сүүлийн даваануудад үлдсэн 76 бөхийг л шууд УИХ-д сонгочих л доо!!!!
  • Yo 2016-05-04 07:24:48
    Хужаа баярцогт л биш бол хэн нь ч яах вэ дэмжинэ шуу.
  • Батаа 2016-05-04 07:03:58
    Энэ удаа МАН мөн АН биш ТТЭНН-ыг дэмжижцгээе
  • ДАРГА 2016-05-04 05:28:30
    хүн чаддаг зүйлээ л хиймээр юм аа. Чадвар муутай хүмүүс л улс төрд үзээд байх шиг санагдаад байна. Тэрийг нь бас сонгодог бид тэнэг байна.
  • Зочин 2016-05-04 01:21:50
    Улс орныг аваад явчихдаг бие даагчид гэж орчлон хорвоод байхгүй, бие даагчид олон гарч байгаад намууд дүгнэлт хийж нам байж чадахгүй байгаагаа ойлговол зохилтой...
  • сонгогч 2016-05-04 01:09:54
    Бөх, дуучид зүгээр л популизм хийхээс хэтрэхгүй. Популистуудаар Монголын төр дутаагүй. Тэнэгтэж улсаа хорлохоо болимоор юм.
  • Иргэн 2016-05-04 00:48:11
    Мал юм даа чи
  • Сайн байна 2016-05-04 00:17:24
    АВЛИГАЧдыг төрөөс зайлуулахад бие даагчид их чухал шүү