1072 хувьцааг гар дээрээс худалдаалах ямар ч боломж байхгүй гэв
Урт цагааны гудамжинд “Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 хувьцаагаа зарах хүсэлтэй иргэд арав гаруй хоног, хонон өнжин дугаарлаж буй. Харин албаныхан уг мэдээллийг үгүйсгэж байгаа ч иргэд ийнхүү дугаарласаар байгаа билээ. Тэгвэл энэ мэдээлэлтэй холбоотойгоор Цагдаагийн Ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран  өнөөдөр мэдээлэл хийлээ.

СЗХ-ны хяналт шалгалтын газрын орлогч дарга Т.Жамбаажамц “Иргэн бүрт үнэгүй тараасан уг хувьцааг өөр хүнд шилжүүлэх өгөх эрхзүйн үндэс байхгүй. Хэзээ арилжаалагдаж эхлэх нь ч одоогоор тодорхойгүй байгаа. Хүмүүс  хувьцаагаа борлуулж байна гэдэг нь ташаа мэдээлэл” гэлээ.

Харин ЦЕГ-аас энэхүү мэдээллийн дагуу шалгаж үзэхэд одоогийн байдлаар хувьцаагаа бусдад худалдсан, худалдан авсан нэг ч тохиолдол гараагүй. Тиймээс иргэд энэ мэд зохион байгуулалттай  тарааж буй ташаа мэдээлэлд итгэж Урт цагааны гудамж болоод бусад газруудад ирэх хэрэггүй гэлээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн дөрвөн дүүрэгт хэд хэдэн байршилд уг мэдээллийн дагуу хувьцаагаа худалдах хүсэлтэй иргэд цуглараад байгаа юм байна. Үүнийг дагаад хулгайн  гэмт хэрэг болоод нийгмийн хэв журам алдагдаж буйг анхаарууллаа. 

Мөн энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн хувьцаа хариуцсан мэргэжилтэн Ч.Төмөрсүх сэтгүүлчдэд тайлбар хийлээ.  Тэрээр “ Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн 80 хувийг төр эзэмшдэг. Тиймээс төр шийдвэр  гаргасан тохиолдолд ЭТТ хувьцааг хуулийн дагуу арилжаалахад бэлэн байгаа гэлээ.

Дашрамд дурдахад өнгөрсөн баасан гарагт "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн хувьцаа эзэмшигчид хуралдаж, жилийн тайлангаа танилцуулжээ. Энэ хуралд төр болон хувьцаа эзэмшигч иргэд, ААН-ийн төлөөлөл оролцсон байна.  Тус компанийн хувьцааны 80 хувийг төр, 20 орчим хувийг иргэд, үлдсэн 3 хувийг 553 ААН эзэмшдэг аж. Энэ үеэр дээрх хувьцааг зарж борлуулж байгаа асуудлын талаар ярилцсан бөгөөд, энэ асуудлын талаар хувьцаа эзэмшигчид олон нийттэй адил мэдээлэлтэй байсан аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • odno 2016-06-13 11:51:21
    songuuliin snowu bzde yagaad onmo ogch boloogui ym bol doo gej,,,,,,
    202.9.42.2
    Мэдэгдсэн Хариулах
  • ygii 2016-06-10 07:01:43
    Зарсан авсан хүмүүс зөндөө л байна ш дээ.
    202.179.29.143
    Мэдэгдсэн Хариулах
  • AVCH BAIGAA 2016-05-03 14:25:11
    HOOY ZONDOO L AVCH BAINA LEE HYATADUUD
    112.72.12.2
    Мэдэгдсэн Хариулах
  • МОНГОЛ ХҮН 2016-05-03 11:56:53
    ҮНЭ ХҮРЭЭД1 500 000 ЗАРАЖ БАЙВАЛ САЙН БИЗДЭЭ, ЯАГААД ТӨР1000 000 ТӨГРӨГӨӨРНӨӨС ДЭЭШ ГАРГАХГҮЙ, ХУВЬЦААНИЙ ҮНИЙГ УНГААГААД БАЙГААА ЮМ, 5 ТОЛГОЙГ УЛАМ ҮНЭГҮЙДҮҮЛЭ...
    202.179.25.230
    Мэдэгдсэн Хариулах
  • Уранаа 2016-05-03 09:41:46
    Яг юугаа зараад мөнгө аваад байгаа юм бэ? Гартаа барьсан ганц цаасгүй байж юу зараад байгаа нь сонин байна. Бичиг баримтаа барьцаалаад байгаа юм болов уу?
    103.229.121.190
    Мэдэгдсэн Хариулах
  • хотын иргэн 2016-05-03 08:44:52
    мөнгөнөөс болж эх орны баялагаа хэзээд ч Хятадад худалдах, зархад бэлэн ийм олон иргэдийг зах зээлийн ардчилсан гэдэг энэ нийгэм төрүүлж чаджээ. Энэ амжилт уу.....
    202.170.84.231
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2016-05-03 07:17:43
    UHEJ DALD ORSON CAGDAGIIN MALUUDAA EN TENDGUI HUVICAA ZARAAD AVAAD BAIHAD HAAGURNI YUGA HARJ BAIGAA MALUUD VE TA NAR UURSDEE HOLBOOTOI BAIHA TA NAR.
    202.9.41.163
    Мэдэгдсэн Хариулах
    • gerlee 2016-07-21 13:28:07
      Haana tgj zaraad bna bi bas zarmaarl bna
      27.123.214.125
      Мэдэгдсэн Хариулах