
Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ш.Түвдэндорж гишүүн ҮХХАА сайдаар томилогдоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл түүний тэргүүлж байсан байнгын хороон даргыг сонгох ажиллагаа удааширч хүнд нөхцөл байдалтай болоод байгаа юм. Энэхүү албан тушаалд УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Батзандан нарын хоорондох өрсөлдөөн хүчтэй явагдаж байгаа. АН-ын бүлгээс Д.Ганбатыг зүтгүүлж байгаа бол Ж.Батзанданг МАН, МАХН, бие даагчид гээд УИХ дахь бусад бүлэглэлүүд дэмжиж байгаа юм.
Тэгвэл дөнгөж сая ХЗБХ-ны даргыг түр орлон гүйцэтгүүлхээр Д.Ганбатыг томилсон захирамжийг УИХ-ын дарга З.Энхболд гаргалаа. Энэ нь УИХ-ын түүхэндэх анхы тохиолдол болоод байна гэж зарим сайтууд онцолж байна. УИХ-ын гишүүд энэ байдалд дургуйцэн Үндсэн хуулийн цэцэд хандана хэмээн мэдэгдээд байгаа аж.
Ами
Оллоо.мн