Сэтгүүлчдийг яллах тохиолдол нэмэгджээ

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэ өдрийг дэлхийн улс бүрийн сэтгүүлчид үйл явдал арвин тэмдэглэн өнгөрүүлж байна. ЮНЕСКО-гоос 1993 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарлаж байсан түүхтэй.

Үүнээс хойш хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмыг дээдлэх, дэлхий дахинаа энэхүү эрх чөлөө хэрхэн хэрэгжиж буйд үнэлэлт дүгнэлт өгөх, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг сахин хамгаалах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх зорилгоор жил бүр энэ өдрийг тэмдэглэж байгаа билээ.

Мөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, хэвлэлийн эрх чөлөөний эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргүүд гээд олон асуудлыг энэ өдөр хэлэлцэх зашаан тохиодог юм. Тэгвэл улс орон бүрийн сэтгүүлчид өнөөдөр өөрсдөд нь тулгамдаж буй асуудлыг бичиж, уламжилж байна.

Тухайлбал,  Египетийн сэтгүүлчид гэхэд  үнэнийг хэвлэн нийтэлснийхээ төлөө ял сонсч шоронд хоригдох байдал өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 70 тохиолдлоор  нэмэгдсэн гэдгийг онцолж байгаа юм. Өнөөдөр буюу дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиохоос өмнө тус улсад сэтгүүлчдийг баривчлах, айлган сүрдүүлэх, хориг тавих зэрэг арга хэмжээнүүд идэвхитэй өрнөсөн байгаа аж.  

Тодруулбал, сэтгүүлчдийн эсрэг хэрэг үүсгэсэн тохиолдол өнгөрөгч онд 56 байсан бол энэ оны эхний хагаст 114 тохиолдол болжээ. Харин Япон улсад ч гэсэн сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд нь халдсан олон тохиолдол бүртгэгдсэн байна. Саяхны нэгэн жишээ дурьдахад, гурван сэтгүүлч тус улсын өөрийгөө хамгаалах цэргийн хүчний талаархи нийтлэлийг бичсэнээр Засгийн газрын шахалт хавчилттай тулгарч, эцэстээ ажлаасаа халагдсан байна. Харин манай өмнөд хөршийн хувьд хүн амын тоо нь харьцангуй их тул илүү дэвшилтэт технологи ашиглан хэвлэл мэдээллийг хянадаг аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ч хэвлэл мэдээллийн агуулгыг хянадаг бол Хойд Солонгост одоо ч энгийн иргэд интернэт ертөнцөд холбогдох эрхгүй амьдарч байна. Үүнээс гадна хэвлэлийн эрх чөлөө хөсөр хаягдсан Түвд, Баруун Сахар, Эритри, Саудын Араб, Сомали, Судан, Сири, Туркменстан, Узбекстан зэрэг улс байсаар байгаа юм. Харин Тайваньд энэ өдрийг  тэмдэглэдэггүй бол манай улсын хувьд хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд ордог билээ.

Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2016-05-04 14:14:20
    Зарим нэг нь арай л дэндуу
    202.179.25.136
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2016-05-04 01:25:37
    Хэвлэн нийлэх эрх чөлөөг манай сэтгүүлчид урвуулан ашиглаж хүн гүтгэх, шантажлах хэрэгсэл болгон ашиглах нь хэт хавтгайрсан тул шийтгэл хүлээх ёстой.
    202.179.24.16
    Мэдэгдсэн Хариулах