АСЕМ-ын хэвлэлийн баг хуралдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатарын ахалж ажилладаг АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсэг өчигдөр ГХЯ-нд ээлжит хурлаа хийлээ. 

Энэ удаагийн хурлаар Шангри-Ла зочид буудалд байгуулах “Хэвлэлийн төв”-ийн тоног төхөөрөмж техникийн асуудлыг хариуцах дотоодын туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний комисс байгуулах, Европын өргөн нэвтрүүлгийн холбооны төлөөлөгчдийн айлчлалын явц, АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр “Oxford Business group”-ээс эрхлэн гаргасан илтгэлийг хэвлэж тараах, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран ажиллах зэрэг нийт долоон асуудал хэлэлцэв.
 
АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр ажиллах “Хэвлэлийн төв”-д тоног төхөөрөмж нийлүүлэх туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахтай холбогдуулан МТШХХГ-аас эрх бүхий компаниудыг цуглуулан нэмэлт мэдээлэл, техникийн нөхцлийг танилцуулсан байна. Ажлын хэсгийн хурлаас тус газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний комисс байгуулж, сонгон шалгаруулалт зохион байгуулах эрх олголоо.
 
Мөн уг хуралдаанаар “Call Pro” ХХК-ийн танилцуулсан олон хэлээр лавлах утасны сүлжээ ажиллуулах, Твитерийн Монгол дахь албан ёсны эрхтэй компаниар дамжуулан албан ёсны хаягтай болох, уг хаягаар дэлхийн олон оронд Монгол Улсын болон АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын талаар мэдээлэл түгээх, олон хэлээр сурталчлах саналыг хэлэлцээд төсөв болон бусад асуудлыг Үндэсний зөвлөлийн хуралд танилцуулж, шийдүүлэхээр болов.
 
АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын үеэр ажиллах “Хэвлэлийн төв”-ийн техник тоног төхөөрөмж, зохион байгуулалт, гадаад дотоодод шууд дамжуулалтад зөвлөгөө өгөхөөр Европын өргөн нэвтрүүлгийн холбооны мэргэжилтнүүд манай улсад ажиллаж байна. Тус холбоо өмнө нь АСЕМ-ын дээд түвшний 8 дугаар уулзалт, 2014 онд Миланд болсон АСЕМ-ын дээд түвшний 10 дугаар уулзалт, Лондонгийн зуны олимп, “Евровишн” хөгжмийн наадам зэрэг арга хэмжээний шууд дамжуулалт, хэвлэлийн төвийн техник, зохион байгуулалтыг хариуцан ажилласан туршлагатай байгууллага юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн  2016-05-03 10:55:09
    АСЕМ улаанбурхан хоёр шиг хэрэггүй юм алга
  • сүрэн 2016-05-03 06:21:29
    Асуудал шийдэхгүй аялал зугаалгын чанартай АСЕМ-д олон тэрбумыг цацаж байхаар Уланбурхан, тэмбүү,УБ-ын бохирын үнэр танар,ЭТТ-ын хувьцаагаар иргдээ ялгаварлахгү...
  • Батаа 2016-05-03 03:05:57
    Ард түмэн хоосон хонож байхад эрхмүүд АСЕМ яриад л тэгэхлээр монгол улс дампуураагүй байгаа юм шиг