Гацууртын ордыг ашиглахаар “Сентерра Гоулд” ХХК-тай хамтарсан ажлын хэсэг байгуулжээ
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 08 дугаар хуралдаан 04 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших “Гацуурт”-ын ордыг ашиглах “Сентерра Гоулд” ХХК-тай орон нутгийн зүгээс хамтран ажиллах гэрээний төсөл боловсруулах, хэлэлцээр хийх ажлын хэсгийг томилжээ.

Ажлын хэсгийн ахлагчаар аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Нарийн бичгийн даргад аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, гишүүдэд Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Ашигт малтмалын газрын Эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн М.Батбаяр, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Дэмбэрэлсайхан, аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Нарантуяа, аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамц, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б.Батзориг, аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонхүү, Мандал сумын Засаг дарга Н.Нямдаваа, Баянгол сумын Засаг дарга Б.Энхбат нар ажиллах юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь “Центерра Гоулд” ХХК-тай хамтран ажиллах гэрээний төслийг хууль, журманд нийцүүлэн боловсруулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулах юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • baagii 2016-05-13 11:34:01
    õóäëàà ýõ îðîí÷ öàðàéëñàí ãàðóóä øîó õèéæ áàéõ õîîðîíä íèíæà íàð óõààä ýöýñò íü óóë ÷ á
  • Ганаа 2016-05-03 09:36:47
    Хариуцлагатай компанид нь гэрээгээ сайн хийгээд ашиглуулаад явуулах нь зөв. Нинжа нарын гараар ороод дууслаа
  • . 2016-05-03 06:30:59
    Хуурамч эх оронч царайлж улс нийгмийн эрх ашгийг золиослоод байлгүй энэ ордыг бушуухан ашиглалтанд оруулах нь зүйтэй!!!!
  • ? 2016-05-03 04:40:25
    Гэрээний төслийг “Сентерра Гоулд”-оор хийлгээд манайхан хянаж саналаа тусгах нь зүйтэй л дээ. Тэхгүй бол манайхан гэрээний эх загвар гаргаж чадахгүй шүү дээ...