“Эрдэнэс тавантолгой”-н хувьцаагаа зарах гэсэн иргэд урт цагааны гудамжинд 10 гаруй хонож байна
“Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 хувьцааг нэг сая төгрөгөөр худалдаж авна гэх зар иргэдийн дунд тархсан билээ. Ингээд Засгийн газраас иргэн бүрт тараасан ч өнөөг хэр нь ямар ч амьгүй байгаа хувьцаагаа зүгээр байлгахаар нэг сая төгрөгөөр худалдаж орхиё хэмээн иргэд өдөр шөнөгүй урт цагаан орчимд урт дараалал үүсгэж байгаа. Уг мэдээлэлтэй холбогдуулан албаныхан худал болохыг мэдээлсээр байсан ч 1072 хувьцаагаа худалдахыг битүүхэндээ хүссэн иргэд урт цагаан орчмоор ам дамжин ярьж, бие биенээсээ асууж сурагласаар арав гаруй хонож байна.

Тэдний дунд хувьцааг 800 мянгаас 1.5 сая төгрөгөөр худалдаж авч байгаа, 10-аас дээш хүн буюу ах дүүгээрээ хувьцаагаа зарж байгаа бол бүр ч өндөр үнээр авна гэх дам яриа яригдсаар байгаа юм.Түүгээр ч барахгүй хувьцаа худалдаж авч байгаа хүмүүс цагдаа нараас айгаад ихэвчлэн шөнийн цагаар авах болсон гэнэ. Мөн саяхан “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв”- ийн гадна “Иргэн та Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 ширхэг хувьцаагаа баталгаажуулж авсан уу. Хувьцааг зарж, худалдан авах, гэрээслүүлж, \өвлүүлэх, бэлэглэх барьцаанд тавих эрхтэй” гэх зарлал өлгөсөн байжээ. Энэ мэдээллийн дагуу иргэд олноороо цуглаж, хятадуудад хувьцаагаа зарна хэмээн хүлээх болсон гэнэ. 

Энэ талаар албаныхан дараах хариултыг өгч буй. “Засгийн газраас иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг үнэгүй өгсөн. Харин гадуур хувьцааг 800 мянгаас нэг сая төгрөгөөр авч байна гэсэн цуу яриа гарсан бололтой. Уг нь техникийн хувьд боломжгүй. Үнэхээр гудамжинд зарагдаад байгаа бол хууль хүчнийхэн шалгах ёстой” гэсэн хариултыг өгөөд байгаа юм.

Иргэд: Ашгийг нь хүртэж чадахгүй хувьцааг хоолны ч болтугай мөнгө болгомоор байна

Харин иргэд нэгэнт ашиг тусыг нь хүртэж чадахгүй хувьцааг  заавал өндөр үнээр гэлтгүй хэд хоногийн хоолны мөнгө болгочихоё хэмээн ийн зогсож буйгаа учирласан юм. Гэхдээ тэдний дунд 10 гаруй хоног зогсож буй ч хувьцаагаа зарж чадаагүй, мөн хувьцаагаа худалдсан хүнийг хараагүй гэж байна. Гэсэн хэдий ч хувьцаагаа зарж, мөнгөтэй болсон гэх хүмүүсийн тухай  сонсогдож байгаа учир зогсож байгаагаа хэлж байлаа. Түүнчлэн  тэдгээр иргэд хэнд хувьцаагаа худалдаж байгаагаа ч  мэдээгүй бөгөөд хэн авах нь хамаагүй Хятад нь байна уу Монгол нь байна уу ядарсан иргэдэд хоногийн хоолоо залгуулах хэрэгцээ байгаа тул эх орны өмчөө гадныханд хямдаар өгч байна гэж биднийг шүүмжилж болохгүй хэмээн 60 гаруй насны өвгөн бухимдангуй хэллээ. Энд цугларсан олны хувьд ихэвчлэн тэтгэврийн насны хөгшчүүл, хөдөөнөөс хот руу орж ирсэн дунд эргэм насны ажилгүй иргэд байсан юм. 


Мөнгө л олж байвал гадныханд ч хамаагүй хувьцаагаа зарахад бэлэн  байна

“Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 хувьцааг Засгийн газраас маш ашигтай, хэрэгтэй мэтээр иргэдэд ухуулдаг ч иргэдийн хувьд амьгүй энэ хувьцааг хэзээ л бол хэзээ, хэнд ч хамаагүй худалдахаар байгаа нь дээрх үйл явдлаас харагдаж байна. Засгийн газар “Эрдэнэс тавантолгой”-н өмч Монголын ард түмэн хэмээн хэлдэг ч иргэн бүрт тараасан хувьцааг эргэлтэд оруулж чадахгүй байгаа нь тэдний итгэлийг алдахад ийн хүргэжээ.Иргэдийн хувьд гадаад, дотоод хамаагүй мөнгө л өгч байвал хэнд ч худалдахад бэлэн байгаа аж. Иргэдийн дунд тархсан зарын дагуу БНСУ, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани худалдан авч байна хэмээж байсан ч иргэд нэг сая төгрөгөөр худалдахаар хонон өнжин урт дараалал үүсгэсээр байгаа. Одоохондоо уг хувьцаа эдийн засгийн эргэлтэд ороогүй, амьгүй байгаа тул уг асуудал намжиж байгаа ч цаашид амь ороод эхэлбэл гадны хөрөнгө оруулалттай компани, иргэд  зах зээлийн ханшаас  жаахан дээгүүр үнэ хэлэхэд иргэд бөөн бөөнөөрөө хувьцаагаа зарж борлуулахад бэлэн байна. Тэгвэл бидний, Монголын ард түмний өмч хэмээдэг  “Эрдэнэс тавантолгой” компани нэг мөсөн гадныхны мэдэлд орж мэдэхээр байна.


Иргэдийн дийлэнх нь хувьцаагаа баталгаажуулаагүй байна
 
Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа олгосон ч монголчууд өдий хүртэл энэ хувьцааны үр шимийг үзээгүй. Тийм ч учраас энэ хувьцааг арилжаалах, бэлэн мөнгө болгох сонирхол иргэдэд байгаа юм. Энэ талаар Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвийн захирал Э.Алтаншагай “Хувьцааны үнэ өсч, бас буурч болно. Арилжаалах эрх нээгдээд хүмүүс зараад эхлэхээр өндөр үнээр худалдаж авах сонирхолтой нь аваад эхэлнэ. Ерөнхийдөө үнэгүй өгсөн хувьцаа учраас хүмүүс үнэ цэнийг нь сайн ойлголгүй эхэндээ унана. Энэ үед хүмүүс ихэнх хувьцааг төвлөрүүлээд авчихна. Хувьцааг авсаар байгаад зарах хүнгүй болоод эхэлмэгц буцаад өсөөд эхэлнэ. Үхмэл байгаа 1072 ширхэг хувьцааг Санхүүгийн зохицуулах хороо болон Хөрөнгийн биржид бүртгүүлснээр арилжааг 14 хоногийн дотор нээчихнэ. Хөрөнгийн биржид “Эрдэнэс Тавантолгой’’-н хувьцаа гэж гарна. Хүн болгон биржид хандаж авна, зарна гэсэн захиалга өгснөөр арилжаалах боломжтой болно. Өмнө нь буюу 2012 онд иргэд нэг сая төгрөгөө авъя гээд Засгийн газарт өргөдөл гаргаж байсан. Тэр нь буцаад 1072 хувьцаа болж бүртгэгдсэн байгаа. Тэгэхээр албан ёсоор дансаа нээж байж авна. Одоо 2.5 сая гаруй иргэн хувьцаа эзэмшиж байгаагаас 800 гаруй мянган иргэн нь үнэт цаасаа баталгаажуулж дансаа нээлгэсэн. Тэгэхээр 1 сая 700 мянган иргэн дансаа баталгаажуулах хэрэгтэй байна.Үнэт цаасны дансыг нээх байгууллагууд нь брокерууд буюу үнэт цаасны компаниуд байдаг. Өнөөдрийн байдлаар 50 гаруй үнэт цаасны компани байгаа. Тэднээр дамжуулж дансаа нээлгэнэ. Нэг хувьцаа нь 933 төгрөгийн нэрлэсэн үнэтэй. Энэ үнээрээ хөрөнгийн бирж дээр арилжаалагдаад эхэлнэ. Арилжааны явцад үнэ дээшээ доошоо хэлбэлзэнэ” гэлээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • haramsal 2016-05-03 12:57:15
    Mongol Gaza shoroond Gabi enough by hurry. Bu zar
  • ууц 2016-05-03 05:33:46
    Хоосон цаас гэдгийг нь одоо хүртэл ухаараагүй л байна. даа.
  • Otgoo 2016-05-03 04:13:21
    Хувьцаагаа зарахи гэсэн иргэд МАН-н удирлагаас нэх. Яагаад та бүхнийг 70-90 жил удирдаж залчихаад өнөөдөр тэд хонож бн гэдэг юм.
  • иргэн 2016-05-03 03:36:54
    ядарсан ард түмэн
  • ЗАСГИЙН ГАЗРААС ШААРД 2016-05-03 03:09:48
    ЭНЭ ХҮМҮҮС ИНГЭЖ УРТ ЦАГААНЫ ҮҮДЭНД ДЭМИЙ СУУХААР ЗАСГИЙН ГАЗРААС ОЧИЖ ХУВЬЦААГАА ЭРГЭЛТЭНД ОРУУЛАХЫГ ЗАСГИЙН ГАЗРААС ШААРД, ТЭД Л АРД ТҮМНЭЭРЭЭ ТОГЛОСОН
  • иргэн 2016-05-03 03:05:37
    Манай иргэдийн байж байгаа царай нэг иймэрхүү...Зарж болох л юм байвал зарж гудрахаас өөр юм сэтгэж чадахаа байтлаа доройтож дээ... тархины тураал гэж энэ дээ
  • zochin 2016-05-03 02:58:07
    mongol uls maani suirlee dee yana daaa hoich ue mine hetsuudehneeeee
  • харамсал 2016-05-03 02:25:02
    АН монгол улсаар минь тоглож дуусгалаадаа
  • Батаа 2016-05-03 01:22:24
    Төр гэж нэг юм байгаа бол ашгаа аваад зохион байгуулаад өг чадахгүй бол бүү саад бол