Хилийн чанадад манай улсын нийт 158 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогджээ
Энэ  оны эхний зургаан сард  хилийн чанадад манай улсын нийт 158 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тухай мэдээллийг хилийн чанад дахь ДТГ-уудаас ГХЯ-ны Консулын газарт ирүүлсэн байна.

Хэргийн төрлөөр авч үзвэл хулгай 87, хүний амь нас хохироосон 1, хил гаалийн журам зөрчин хориотой бараа нэвтрүүлсэн  22, оршин суух журам зөрчсөн 14, биеэ үнэлсэн 8, танхай 13, замын хөдөлгөөний журам  зөрчсөн 7, хүчин 5, хар тамхи биедээ авч явсан хэргээр 1 иргэн тус тус саатуулагдан шалгагдаж  байна. БНХАУ-д 99, БНСУ-д 21, Хонконгод 6, Туркэд 6, АНУ-д 11, ОХУ-д 5, БНЧехУ-д 3, Польшид 2, Сингапурт 3, Австри, Унгарт тус бүр 1 иргэн шалгагдаж байна.

Консулын газрын удирдлага БНХАУ-ын Гуанжоу хотод ял эдэлж буй 5 эмэгтэй, Хонгконгт ял эдэлж буй иргэдтэй очиж уулзан  санал хүсэлтийг  сонссон бөгөөд 6 дугаар сарын 26-нд тэдний ар гэрийнхэнтэй нь уулзаж холбогдох мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулсан байна. Манай иргэд гадаадад зорчиж явахдаа суугаа орны хууль тогтоомжийг чанд сахиж, аливаа хэрэг зөрчилд холбогдохгүй байх талаар анхаарах шаардлагатай байгааг албаныхан дуулгалаа.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монголын иргэн 2014-06-27 11:34:47
    манай иргэд гадаадад хэрэгт холбогдох болдог шалтгаан нь цэвэр өөрийнх нь буруугаас болдог. Өөрсдөө хэлэхдээ,тэд нар шиг энхийн цагаан тагтаа байдаггүй гэж ярьдаг юм...тэнэгээсээ болж ингэдэг,тэд нар