Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт: Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Замын цагдаагийн тасгаас хамтран зохион байгуулж байгаа “Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээн эхэлнэ.

09:30 цагт: Аж Үйлдвэрийн Яам, Монгол-Японы ХАА-н нийгэмлэгээс хамтран"Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж" сэдэвт зөвлөгөөн зохион байгуулж АҮЯ-ны сайд Д. Эрдэнэбат, Монгол-Японы ХАА-н хамтын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Кога Иссэй нар оролцоно. Аж Үйлдвэрийн Яамнаас орон нутагт хэрэгжүүлэх ХААҮТПарк төслийн танилцуулга, Япон Улсад зохион байгуулагдах Япон-Монголын ХАА-н хоёрдугаар форумын талаар мэдээлэл хийнэ.
Газар: Аж Үйлдвэрийн Яам, 3 давхарын хурлын заал

10:00 цагт: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “SAVE UB” аян өрнүүлэх талаар Хангарьд ордоны 6 давхарт хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

11:00 цагт: ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР-ийг тохиолдуулан УБЭИС-ийн Сэтггүүл зүйн тэнхим ТЕЛЕ ФОТО студийн нээлтээ хийх гэж байна.

11:00 цагт: Нийслэлийн Боловсролын газраас хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурлаар ирэх хичээлийн жилийн ”Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл ба төгсөгчдийн эрдмийн баяр”-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Хаяг: НЗДТГ-ын А танхим.

 
11:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд Улаанбаатар хот болон 13 аймгийн нийт 5000 иргэд хамрагдсан 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөх олон нийтийн санал бодлын тандалт судалгааны үр дүнг Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгээс танилцуулна.
 
11:00 цагт: Улаанбаатар хотын цагдаагийн газрын 107 тоот мэдээллийн танхимд Цагдаагийн ерөнхий Газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны хороо хамтран 1072 хувьцаатай холбоотойгоор худал мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлж буй асуудлаар мэдээлэл хийх тул сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

11:00 цагт: Монголын хөлбөмбөгийн "Хүрхрээ үндэсний лиг"-ийн сугалааны үйл ажиллагаа, хэвлэлийн бага хурал МХБХ-ны байранд болно. Энэ жилийн лигт 10 клүб өрсөлдөх бөгөөд тавдугаар сарын 7-нд эхэлж, аравдугаар сарын 9 хүртэл үргэлжлэх юм.

12:00 цагт: Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Хулгайчгүй Монгол Хөдөлгөөн болон Төрийн бус байгууллагууд хамтран улс төрийн намуудад уриалга хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах хуулийн хугацаа дуусахад нэг сар үлдлээ. Энэхүү ажлын явц болон хяналт шалгалтын талаар холбогдох байгууллагуудаас Замын хөдөлгөөний удирдлагын төвд мэдээлэл өгнө.

 
14:00 цагт: Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд "Мэдээллийн цаг" хуралтай.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.