Сонгуулиа товлосон хугацаандаа хийж чадах уу
Цэц шийдвэрээ гаргасан. Харин УИХ шийдэж чадахгүй байна. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд энэ долоо хоногт багтаан нэр дэвшигчдээ тодруулах ёстой.  Гэвч Үндсэн хуулийн Цэцийн 05 дугаар дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхээ эцэслээгүй байна. Учир нь УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс дээрх асуудлыг хэлэлцэж эхлэх үеэр завсарлага авсан учир сонгуулийн бэлтгэл ажил зогссоход хүрсэн.

Хуулийн дагуу нам, эвслүүд сонгуульд оролцохоо Сонгуулийн ерөнхий хороонд илэрхийлэх хугацаа нь дөрөвдүгээр сарын 30-наар дуусгавар болгосон. Үүний дараа нам, эвсэл УИХ-д нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 5-наас эхэлж тавдугаар сарын 9-ний дотор дуусах ёстой. Санал авах өдрөөс 55 хоногийн өмнө нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгах хуулийн заалттай юм. Тэгэхээр нэр дэвшүүлэх ажиллагаа 9-нд дуусгавар болсон байх хэрэгтэй байна. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх асуудал хойшлогдож байгаагаас сонгуулийн бүх процесс явагдахгүйд хүрлээ.

Нэгэнт Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх асуудал хойшлогдож байгаа учраас нэр дэвшигчдийг тодруулах гэх зэрэг дараа дараагийн процессууд цаг хугацааны хувьд өөрчлөгдөнө гэсэн үг.

Хэдийгээр  УИХ-ын дарга энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх хүсэлтэй байсан ч “Шударга ёс”-ынхон хуулийн хугацаа гэх мэт богинохон үг өгүүлбэрээр түүний амыг таглав. Уг нь УИХ-аас баталсан нэгэн хуулийн төсөл албажсан байсан бол Цэцийн шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцчих байв.  Энэ нь УИХ-ын Дэгийн тухай хуульд орсон өөрчлөлт юм. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт “Хуулиар шийдвэрлэх хугацааг тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэхэд саад болохгүй байхаар завсарлагын хугацааг тогтооно” гэсэн. Гэвч энэ хуулийн заалт “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдээгүй учир албажаагүй. Ингэснээр УИХ-ын дарга эвслийн бүлгийн завсарлагын хугацааг дуугүй дагахаас аргагүйд хүрсэн юм. Харин энэ хууль энэ долоо хоногт “Төрийн мэдээлэл”  сэтгүүлд заларсан. Тиймээс Цэцийн дүгнэлтийг энэ долоо хоногоос хэтрүүлэхгүйгээр хэлэлцэж болох боломж бүрдэж байна. Гэвч УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээс үүдэлтэй дараагийн ажлууд хөвөрнө.

Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсан бол Цэцийн дүгнэлттэй уялдуулж хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж эхэлнэ. Учир нь 48х28 эвдэгдэж байгаа. Иймээс дагалдах өөрчлөлт тухай хуулийн дагуу дараа дараагийн асуудлууд яригдаж эхэлнэ.  

Тэгэхээр сонгуулийн тухай хууль гараас гарч, намууд нэр дэвшигчдээ тодруулах эхний ажлууд ч хойшлогдох нь. Үүнээс үүдэн сонгууль товлосон хугацаандаа явагдах эсэх нь эргэлзээ дагуулж байна.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • цссссс 2016-05-03 07:07:14
    цссссссссс
  • СОНГОГЧ  2016-05-03 02:15:47
    Цэц чинь хөндлөн чагтны газар шүү дээ. Шударга ёс эвслийн бүлгийг ҮХЦ-д өг
  • зочин 2016-05-03 01:26:45
    цэц сонгуулийн хуулийн дүгнэлтээ эртхэн гаргахгүй яасан юм бол доо.