Үйлдвэрчний эвлэлээс жагсаал зохион байгууллаа
Монголын үйлдвэрчний эвлэлээс “Эвлэлдэн нэгдэх-хөдөлмөрлөх эрхээ эдлэе” уриатай жагсаалыг Чингисийн талбайд өнөөдөр зохион байгууллаа.

Жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөр олон улсын үйлдвэрчний эвлэлүүд хөдөлмөр эрхлэх хүрээнд тулгамдсан асуудлыг Засгийн газар, ажил олгогч нарт хүргэж, эв санааны нэгдлээ илэрхийлдэг. Энэ дагуу манай улсын үйлдвэрчний эвлэлийн холбоод Олон Улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрөөр цалин нэмэгдүүлэх тухай УИХ-ын 108 дугаар тогтоолын хэрэгжилтийг Засгийн газраас шаардлаа. Түүнчлэн хөдөлмөрлөх эрх, ажлын байрны баталгааг хангуулах, зохистой хөдөлмөр эрхлэлтийг төлөвшүүлэх хүрээнд тулгарч буй олон асуудлаар иргэд хөдөлмөрчдийн дуу хоолойг төр, засагт хүргэхийн тулд төв талбайд ийнхүү жагссан байна.
П.УНДРАМ
Оллоо.мн   
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • suvdaa 2016-05-03 03:51:46
    Mongoor jagssan jagsaal shuu dee .Sain duraaraa hen ch ochoogui .
  • ууц 2016-05-02 23:43:10
    Ганц мэддэг үг нь цалин нэм. Хувийн байгууллага дандаа орхигдоно. Цалин нэмсний дараа инфляци, барааны үнэ өсдөгийг мэдсээр байж. Эдний захиалгаар төгрөг хэвлэх...
  • Zochin 2016-05-02 14:01:38
    Ashgui de.yafaj jagsaal zohoin bljee.ogt ajil hiihgui bsnaas.ganbaatar shig anillaach dee
  • Зочин 2016-05-02 10:18:21
    МҮЭ-ийнхэндээ баярлалаа. /Дандаа иргэдийнхээ төлөө, хөдөлмөрчдийнхөө сайн сайхны төлөө явдаг тань/