А аминдэмийг энэ сарыг дуустал олгоно
Улаан бурхан өвчний хүндрэлээс сэргийлдэг өндөр тунт А аминдэмийг тавдугаар сарыг дуустал Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан зургаан сараас таван нас хүртэлх хүүхдүүдэд олгоно.

Жил бүрийн тав, арваннэгдүгээр сард А аминдэмийн уулгадаг бөгөөд
•    6-аас нэг настай хүүхдэд 100 000 олон улсын нэгж тунтай (цэнхэр өнгөтэй),
•    12-59 сартай буюу нэг наснаас 4 нас 11 сар 29 хоногтой хүүхдэд 200 000 олон улсын нэгж тунтайг (улаан өнгөтэй) уулгадаг юм байна.

Хүүхэд А аминдэм уух үедээ 6 сар хүрсэн байх ёстой. Харин таван нас хүрсэн бол  уулгахгүй.Өндөр тунтай А аминдэм нь зургаан сарын турш хүүхдийн биед хэрэгцээт А-г хангаж байдаг. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн эхийнхээ хөхний сүүнээс хэрэгцээт амин дэмээ авдаг бол зургаан сараас хойш хөхний сүүнд А аминдэмийн нийлэгжилт багасдаг учраас нэмэлтээр өгнө.

А аминдэмийн хүний биед үзүүлэх нөлөө:
•    Дархлааг дэмжинэ
•    Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжинэ
•    Харааны үйл ажиллагаанд оролцоно.
Нэгээс дээш насныханд өндөр тунт А аминдэмийг эмчийн хяналтан дор уулгах ёстой байдаг аж.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Buynjargal 2016-05-03 03:30:19
    Barlallaa
  • ээс цагаан  2016-05-02 09:52:01
    Витамин А-г улаанбурханы вакцинаас өмнө уулгах нь илүү сайн бую 9 сартайгаас өмнө. Энэ нь зөвхөн улаанбурханы хувьд гэсэн утгаар юм. 9 сараас хойш ууж болно
  • ээс цагаан  2016-05-02 09:41:54
    9 сартай хүүхдэд улаанбурханы вакцин тариулах үед витамин А хамт хэрэглэхгүй байхыг зөвлөе. Вакцин тариулахаас өмнө, эсвэл хойш 21 хоногийн зайтай уулгаарай.