Хустайн нурууны тахийн сүрэг хоёр унагаар бүл нэмлээ
Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт өдгөө 400 гаруй тахь нутаглаж байна. Тэгвэл тахийн сүрэг хоёр унаагаар бүл нэмсэн байна. Адууны өвөг гэгддэг зэрлэг адуу тахийг 1800-гаад оны үед устаж алга болсон гэж эрдэмтэд үзэж байсан ч 1876 онд Оросын эрдэмтэн, судлаач Николай Михайлович Пржевальский Монголын Зүүнгарын говьд амьдарч байгааг олж нээсэн ажээ. Тиймээс тахийг “Пржевальскийн адуу” гэж шинжлэх ухаанд тэмдэглэн үлдээсэн байдаг.  

Пржевальскийн аялалын дараа монгол орноос тахийн унагыг  европын амьтны хүрээлэнгүүдэд хэд хэдэн удаа тээвэрлэсэн байдаг. Эдгээр тахийн үр төл өсөж үржсээр 1800 тоо толгойд хүрчээ. Харин 1990-ээд оны эхэн үеэс монгол тахийг эх оронд нь нутагшуулах ажил эхэлсэн бөгөөд одоогоор Хустайн нуруу, Тахийн тал, Хомын тал гэсэн гурван газарт 400 орчим тахь нутагшиж байна. Эдгээр тахийн сүргийн 32 хувь нь гадаадаас тээвэрлэн ирсэн,68 хувь нь эх нутагтаа төрж өссөн  юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.