Сонгуулийг цаг хугацаанд нь явуулах хэрэгтэй гэв
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Эрүүл мэнд, спортын сайд, АТГ-ын даргын томилгоог цаг алдалгүй нэн яаралтай томилох болон Газрын тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн байна.
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт сонгуулийг цаг хугацаанд нь явуулах ёстойг мэдээллийн эхэнд онцолсон юм. Тэрээр "УИХ-ын сонгууль зургадугаар сарын 29-нд болно. Үүнээс өмнө хуульд заасан бэлтгэл ажлууд хийгдэх ёстой. Сонгуулийн ажил цаг хугацаандаа явагдах ётой. Сонгуультай холбоотойгоор гарсан Цэцийн дүгнэлтээс болж хуульд заасан төлөвлөгөөт ажлууд хойшлогдож байгаа. Тухайлбал, энэ долоо хоногт намууд нэр дэвшигчдээ тодруулах ёстой байсан. Тиймээс Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээ шийдэж, шаардлагатай бол Сонгуулийн хуульд холбогдох өөрчлөлтийг хийж, сонгуулийг цаг хугацаанд нь шударга, ил тод, олон нийтэд нээлттэй явуулах ёстой гэдэг дээр бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлсэн. Энэ асуудлаар шахаж шаардаж ажиллана" гэв.

Мөн УИХ-ын гишүүн О.Содбилэг "Засгийн газар Эрүүл мэнд, спортын сайдыг томилолгүй хагас болж байна. МАН-ын бүлгээс ЭМС-ын сайдыг томилохыг удаа дараа шаардаж ирсэн. Өнгөрсөн гуравдугаар сард МАН-ын бүлгийн гишүүд ХӨСҮТ-д ажиллаж, тулгамдсан асуудлыг яаралтай шийдэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Мөн АТГ-ын даргын томилгоог яаралтай шийдэх ёстой гэж МАН-ын бүлэг үзлээ. Сонгууль дөхсөн үед хууль хүчний байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах ёстой. Улс төрөөс ангид, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ёстой гэдэг үндэслэлээр шаардлага хүргүүлж байна" гэлээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-05-03 06:46:10
    Сонгуулиа цагтаа хийхгүй бол дараа нь сонгууль хүмүүс өгөх гэж явахгүй байхаа.
    49.0.136.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Zuvshdee 2016-05-02 09:55:24
    Ajild hariutslagatai handah heregteishudee, AH uneheer hariutslaggui ajil hiij chadahgui ymaa, dandaa salan pantsag ym ni hoishloj bh ym
    124.158.111.52
    Мэдэгдсэн Хариулах
  • кккк 2016-05-02 06:49:03
    алаагүй баавгай н арьсыг авах гэж юунд яаран вэ.Өөрсдийгөө ялсан гээд ойлгочихож.битий баярл МАНгаруудаа
    202.21.125.194
    Мэдэгдсэн Хариулах