ХҮН-ынхан хоёр тамганыхаа асуудлыг удахгүй шийдвэрлэнэ гэв
Сүүлийн өдрүүдэд Хөдөлмөрийн үндэсний намыг сонгуульд бие даан оролцохгүй, АН-ыг дэмжинэ гэх мэдээлэл гараад байсан. Тэгвэл уг мэдээллийг тус намаас үгүйсгэж 2016 оны сонгуульд бие даан оролцоно гэж мэдэгдэв. Гэвч тус намын дотоод асуудал одоо хэр нь шийдэгдээгүй байгаа нь  намын нэр хүндийг нь унагаж буй. Сонгуулийн өмнө дөрвөн ч даргын нүүрийг үзэж, тамга тэмдгээ булаацалдаж буй ХҮН-ынхан уг асуудлаа удахгүй шийдвэрлэнэ гэлээ.

Тодруулбал тус намын албан ёсны даргаар Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байгаа С.Боргил хэлэхдээ “Манай намын албан ёсны дарга нь би байгаа. Одоогоор хоёр тамгатай байгаа. Энэ асуудлыг удахгүй шийдвэрлэнэ” гэлээ. 

Өнгөрсөн сард “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд тус намын даргаар сонгогдож, тамга тэмдгийг С.Ганбаатар гишүүнээс хүлээн авснаас хойш  албан бичиг, баримт дээр түүний гарын үсэг, тамга ашиглагдаж байгаа аж. Т.Ганболдын хувьд намын даргаараа сонгогдсон даруйдаа Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өргөдлөө өгсөн ч түүний хүсэлтийг хүлээн аваагүй юм. Ингээд сонгуулийн өмнө албан ёсны даргатай болж чадахгүй байсан ХҮН-ынхан хуучин дарга С.Боргилыгоо хэвээр үлдээхээр болсон ч  тамга тэмдэгнийхээ асуудлыг одоо хэр нь шийдэж чадаагүй байгаа нь энэ юм. 

Хөдөлмөрийн үндэсний намынхан  цагаан сараас хойш Б.Найдалаа, С.Ганбаатар, Т.Ганболд, С.Боргил гэх дөрвөн даргыг томилсон билээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-05-04 14:49:52
    Нам биш юм бна.
  • bayar 2016-05-03 05:55:19
    ХҮНам ийм их хэрүүл уруул хийдэг нөхдүүд хэрэггүй. Та гар аад юуч хйиж чадахгүй. Рэрүүл л хийнэ. Анхнаасаа бүтэлгүй
  • Зочин 2016-05-03 05:45:53
    С.Ганбаатар явсан газар БАЛАГТАЙ гэж... Зүгээр байсан намыг түймэрдээд, ХИНШҮҮ үнэртүүлээд орхив. Одоо өөрөө бие даагаад Дархандаа дэвших биз
  • зочин 2016-05-03 03:11:31
    Ийм эргүү нөхдүүд бас төр барих ухааны юм яриад байгаа биз дээ, АН-ын өрөөсөн дугуйнууд, эхлээд дотроо нэг санаа , үзэл бодолтой бол,
  • Иргэн 2016-05-02 07:06:30
    ХҮН 2 хөл, 2 гартай байдаг тул дахиж 2 тамга Бодоогоор сийлүүлээд 4 даргаа нэг нэг тамгатөй болгочихвол хоорондоо тамгаа булаацалдахгүй зүгээр юм биш үү
  • зочин 2016-05-02 06:19:13
    тэгээд 2 сараас хойш шүү
  • зочин 2016-05-02 05:20:45
    4 даргатай, 2 тамгатай kkkkkkkkkkkk