“Юнигаз” ХХК-ийнхан өрсөлдөгчийнхөө талаар үндэслэлгүй сөрөг мэдээлэл тараажээ
"Дашваанжил", "Горгаз" компаниудаас “Юнигаз” ХХК нь хэрэглэгчдийг өөртөө татахын тулд манай байгууллагын нэр хүндэд санаатайгаар халдаж зарим мэдээллийн хэрэгслээр бидний борлуулж буй бараа бүтээгдэхүүний талаар ор үндэслэлгүй сөрөг мэдээлэл тарааж байна гэсэн гомдлуудыг ирүүлсний дагуу ШӨХТГ-өөс хяналт шалгалт хийжээ. 

"Юнигаз" ХХК-ийн бизнесийн албаны захирал О.Батсүрэн нь олон нийтийн мэдээллийн сүлжээнд "Дашваанжил" болон "Горгаз" компаниудын бүтээгдэхүүний талаар үндэслэлгүй сөрөг мэдээлэл байршуулж хэрэглэгчдийг төөрөгдүүлэх сурталчилгаа явуулсан байсан учраас "Юнигаз" ХХК-д “Өрсөлдөөний тухай” хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авчээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.