Хур тунадас нойтон цас орж, хүчтэй салхилж шуурна
2016 оны 5 дугаар сарын 2-ноос 5 дугаар сарын 9-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
 

Баруун аймгуудын нутгаар: 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд нутгийн зүүн хэсгээр, 6,8-нд нутгийн хойд хэсгээр бороо нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурна. Салхи 3-4нд зарим газраар 18-20м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 24м/с, 6,8-нд Алтайн уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ. Увс, Баянхонгорын хойд, Завханы хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 8-13 градус  дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус өдөртөө 19-24 радус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус өдөртөө 14-19 градус дулаан байна. 4-нд ихэнх нутгаар  хүйтэрнэ.

Төвийн аймгуудын нутгаар: 3,8-нд нутгийн баруун хойд хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орэо. 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи 4-нд зарим газраар 18-20м/с, 6-8-нд түр зуур 14-16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 16-21 градус дулаан байна. 4-5нд эрс сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан өдөртөө 6-11 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн зүүн хагаст бороо нойтон цас орно. Салхи 4-5-нд ихэнх нутгаар 18-20м/с, 7-нд зарим газраар 14-16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 15-20 градус дулаан байна. 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд бүх нутгаар сэрүүсч шөнөдөө  3 градус дулаанаас 2 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 5-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 4-5нд ихэнх нутгаар 16-18м/с, зарим газраар 20-24м/с, 6-8-нд Арц Богдын өвөр хоолойгоор 14-16м/с хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд шөнөдөө 4-9 градус өдөртөө 19-24 градус хүрч дулаарна. 4-нд оройдоо нутгийн баруун хойд хэсгээр, 5-нд ихэнх нутгаар нилээд сэрүүснэ. 


Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.