ХААН Банк малчны зээлийн жилийн хүүгээ 10% болгож буурууллаа
Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд ХААН Банк малчны зээлийн жилийн хүүгээ 10% болгон буурууллаа.
 
Монгол улсын Засгийн газраас мал аж ахуйн үйлдвэрлэл, борлуулалтыг нэмэгдүүлэх малчдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор малчдын зээлийн хүүгийн ачааллыг бууруулах ажлыг эхлүүлсэн билээ.
 
Уг ажлын хүрээнд 2016 оны 4 сарын 29-ний өдөр “Малчдын үйлдвэрлэл-технологийг дэмжих, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх” дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичигт ХХААЯ-ны сайд Р.Бурмаа болон ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл нар гарын үсэг зурлаа.
 
ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл хэлэхдээ: “ХААН Банкнаас малчдад итгэл хүлээлгэн 2002 оноос анхлан малчны зээлийг олгож эхэлсэн. Малчны зээлийг олгох болсоноор малчин өрх ахуй амьдралаа дээшлүүлэн, мал аж ауйн үйлдвэрлээ өргөтгөх урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэртэй болсон юм. Малчдын хувьд ХААН Банкны сайн харилцагчид байсаар ирсэн. Бид малчдынхаа ахуй амьдрал, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор банкныхаа бүтээгдэхүүн үйлчилгээг төрөлжүүлэн илүү таатай нөхцөлийг бий болгосооор байна. Өнөөдөр Монгол улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр малчны зээлийн жилийг хүүг 10 хувь болгон бууруулж байгаад баяртай байна. Энэ нь малчин өрхөд үйлдвэрлэлээ өргөтгөх бага хүүтэй зээл олгох нөхцөлийг бүрдүүллээ” хэмээн онцоллоо.


 
“Сайн малчин“ хөтөлбөрийн шаардлага хангасан, малчин данстай, эрүүл мэнд, нийгмийн даатгалд сайн дураар хамрагдсан, тарилга туулга, вакцинжуулалтад малаа бүрэн хамруулсан малчид ХААН Банкны өөрт ойр салбарт хандан жилийн 10%-ийн хүүтэй малчны зээлээ судлуулах боломжтой болж байна.
 
Мөн малчны зээлийн хуучин үлдэгдэлтэй иргэдийн хувьд уг хөтөлбөрийн зээлийн шаардлага, нөхцөлийг хангасан тохиолдолд жилийн 10%-ийн хүүтэй малчны зээлд шилжих боломжтой.
Бусдад түгээх
  • gplus