Ерөнхий сайд аа, Эрүүл мэндийн яамыг татан буулгачих юм уу
Эрхэм Ерөнхий сайд аа, ард түмэн таниас дээрх асуултыг асуух хүсэлтэй байна. Та өөрийн эрх мэдлийн хүрээнд Эрүүл мэнд, спортын яамыг долоон сарын турш сайдгүй байлгалаа. Үүний дүнд өнгөрсөн долоо хоногт л гэхэд тус яамны эргэн тойронд доорх үйл явдал болж өнгөрсөн байх.

-Төв аймгийн Архуст сумын эмнэлгийн халаалтын нам даралтын зуух дэлбэрч эмнэлгийн Халдвартын тасагт гурван сартай хүүгийн хамт хэвтэн эмчлүүлж байсан иргэн нурангад дарагдан нас баржээ. Их засвар хийгээд нэг жилийн нүүрийг ч үзээгүй тус эмнэлэг ийнхүү нуржээ.

-ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа “Сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний дараах хүндрэлээр нийслэлээс болон орон нутгаас дуудлага ирэх нь эрс ихэссэн. Цаашдаа цочмог хэлбэрийн улаанбурханаас илүү хүнд, хүндрэлтэй улаанбурханы тохиолдол ихсэх хандлагатай” гэв.

Эзэнгүй салбарын үнэн төрх хийгээд, ард түмний эрүүл аюулгүй амьдрах орчин ийм түвшинд байна.

Хэрэв та энэ тухай “мартсан” бол Эрүүл мэнд,  спортын сайд Г.Шийлэгдамба Авлигын хэрэгт сэжиглэгдэн хоригдож , сайдын суудлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаас хойш тус яам эзэнгүй байгаа. Бүтэн долоон сар.

Тухайн үед МАХН-аас Л.Жамбалжавыг Эрүүл, мэнд, спортын сайдад нэр дэвшүүлсэн. Гэвч та түүнийг хүлээж авч чадахгүй гэдгээ мэдэгдсэн. Үүнээс хойш хагас жил өнгөрчихсөн байна.

Гишүүд УИХ-ын чуулганы хуралдаан эхлэх бүрт УИХ-ын даргаас Эрүүл, мэнд, спортын сайдыг нэхдэг болж. Тэд ч бас Эрүүл, мэнд, спортын яамыг эзэнтэй болгох тухай бодож эхэлсэн байна шүү дээ. Харин та энэ тухай бодох “завгүй” явна уу?

 Уг нь та Эрүүл, мэнд, спортын яамыг сайдтай болгох тухай амлалтыг хоёр долоо хоногийн өмнө өгсөн.

Хэрэв “мартсан” бол өнгөрсөн сарын 15-ний өдрийн чуулганы хуралдааны үеэр та “Бид УИХ-д олонх бүрдүүлж чадаагүй учраас Нам эвслүүдийн нийлбэрээр Засгийн газрыг бүрдүүлдэг. Ерөнхий сайдын хувьд би ирэх долоо хоногт шинэ Эрүүл мэндийн сайдын асуудлыг УИХ-д оруулж ирнэ" гэсэн. Харин та амлалтаа биелүүлсэнгүй.

Тиймээс мартсан зүйлийг тань гишүүд сануулсаар байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Эрүүл мэнд, спортын сайдыг тавихгүй байгаа нь Ерөнхий сайдтай холбоотой. Хоёр долоо хоногийн өмнө Ерөнхий сайд Эрүүл мэндийн сайдын асуудлыг шийднэ гэсэн, өнөөдрийг хүртэл шийдээгүй байна” гэсэн.

Харин Эрүүл, мэнд, спортын сайдын суудлыг эзэнтэй болгох тухай яриаг УИХ-ын дарга З.Энхболд түр намжаав. Тэр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн хуралдааны эхэнд “Эрүүл мэндийн сайдын асуудлыг Ерөнхий сайдад хэлсэн. Удахгүй өргөн барина гэсэн. Өнөөдөр орж ирвэл хэлэлцэнэ” гэсэн юм.

Гэвч баасан гарагийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээгүй. Энэ долоо хоногт ч бас энэ асуудал тодорхойгүй. Ер нь бүх зүйл тодорхой бус байгаа учраас энэ яамыг татан буулгачихвал таньд амар биш үү, Ерөнхий сайд аа.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-05-11 01:49:44
    ene bogino hugtsaand LAMBAA said bsan ni deer biz dee ajillaj bsan ner tortei eruul mendiin salbartaa tiimees Lambaag said bolgoyoooo
  • irgen 2016-05-03 05:28:38
    harin ch muuhan saidaas deer ajillaj bga hvn shv Lambaa .ymar said darga.emch emnelgiinhen ulaanburhan taraagaad bga bish dee.irged mini uursdiiguu l hicheeg...
  • уурлагч 2016-05-03 05:11:29
    өчигдөр телевизээр улаан бурхны тархалт тогтворжлоо гэж байна гэтэл энэ үг чин тархалт буурахгүй байна гэдгийг л өөрөөр хэээд байгаа бус уу
  • Hazel 2016-05-03 03:52:32
    УЛС ОРНЫ ҮНЭТ ЗҮЙЛ НЬ . АРД ТҮМЭН, ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХДҮҮД, ХАРИН БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ ЭРҮҮЛ МЭНД. ГЭТЭЛ ХАМГИЙН ЧУХАЛ САЛБАР САЙДГҮЙ ОЛОН САР БОЛЖ БАЙНА ДЭНДҮҮ ЮМ....
  • эмч 2016-05-02 15:39:27
    энэ төрд эрүүл мэндийн яам шиг хэрэггүй яам алга.хүний эрүүл мэнд малаас дор болж,хөдөө аж ахуйн яаманд нэгтэгчих.ядаж малаа тоолоод вакцинжуулаад явдаг юм билэ...
  • Зочин 2016-05-02 10:02:00
    Энэ асуудлыг шийдэхэд юунд нь хүндрэл гардаг байна аа. Монгол улсад эрүүл мэндийн салбарыг толгойлчих тийм мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай байна гэж үү....
  • Зочин 2016-05-02 08:42:37
    Чадамжгүй дампуу засаг
  • Durgui hurch bn 2016-05-02 08:37:50
    Ene olon nas barsan hunii hariutslagiig saikhanbileg huleenchi huuhefgui yum u.ur achgui yu.muusain yumnuud.ta nariig hurfan zailuulahgui bol uls oron suireh ni...
  • эМЧ  2016-05-02 07:25:08
    Сайдаа томилж чадахгүй эрх мэдлийн гацаанд орсон эрх зүйн чадамжгүй ерөнхий сайд лгцор огцор огцор
  • бадмаа 2016-05-02 07:08:45
    Сайдгүй дээрээс нь Ламбаа, Нямхүү 2 луйварчинтай. арай л дэндэж бн даа
    • zochin 2016-05-02 08:11:41
      яг үнэн. чадваргүй, мэргэжлийн удирдлагаар хангаж чадахгүйгээс улаан бурхан гаарч байна.
  • Батаа 2016-05-02 06:39:58
    ТАА эмнэлэгийн уурын зуух дэлбэрч хүүхдээ эмчлүүлж байсан дүү минь нас барлаа үүнийг юу гэж ойлгох вэ
  • SARNAI 2016-05-02 04:12:36
    ALBAN TUSHAALAA BODOOD BHAR ARD TUMENE BODMOOR YM EMCH NAR JAGSAAL HIIJ HUUHEDUUD NI ULAAN BURHANAAR OBCHILJ BHAD SETGEL GARGAACHE
  • иргэн 2016-05-02 04:11:46
    вакцинаар бизнес хийлгүй,хүүхдийн эрүүл мэндийг бодоод хамгийн чанартай,баталгатай газраас вакцин орулж ирээд муусайн хүүхэдээ вакцинжулчих сэтгэлтэй дарга б
  • би 2016-05-02 03:57:47
    даан ч дэндүү хүний хүний сэтгэлээр хандаж байна даа, мөнгө эрх мэдлээ л булаацалдаад байхаас ард түмний эрүүл мэнд гэж бодох сэтгэл үүнд алга, гомдоод баршгүй
  • оюун 2016-05-02 03:40:54
    монголжсон хятадууд манайд асар их байнаа энэ сайханбилэг тэдний нэг байхаа та сувгаа бүү солиорой гэдэг шиг та саналаа бүү өгөөрэй
  • zochin  2016-05-02 03:31:48
    urvagchdiin gar huruunii uzuur yum chini yugaa shiidej chadah ve de. uuriin bolodgui, shied gargaj chadahgui ...huurhii, hurdan ene duusaasai gej bodoj baigaaz
  • марс 2016-05-02 03:23:35
    тусгаар улсын ерөнхий сайд байж арай юм. Хүн амд шууд нөлөөлж бгаа халдварт өвчин дэгдсэн ийм аюултай үед бүхэл бүтэн яам нь толгойгүй байна шдээ
  • Борхүү 2016-05-02 03:17:49
    Татан буулгаад ард иргэдээ өвчлүүлж эх орноороо тоглохно уу ?
  • Базараа 2016-05-02 03:14:26
    Эрүүл.м яамыг татаж буулгаад урд зүгийн хамаатнуудаа оруулж ирээд хятадын уламжлалт анагаах ухааны эмчилгээгээ хийх гэж байгаа гэсэн хуулийн төсөл хэлэлцэж байг...
  • MGL 2016-05-02 03:13:56
    Монгол хүний эрүүл аюулгүй амьдрах эрхийг минь хязгаарлаж байна Монголын маань ирээдүй болсон нялх хүүхдүүд чинь улаанбурхан өвчнөөр хорвоог орхиж байхад
  • ЗОЧИН 2016-05-02 02:52:23
    монгол хүний эрүүл мэнд юу ч биш болж байна даа.Нэг удаагийн зүү тариурын улсын үйлдвэрийг татан буулгаж байгаа шилэн шрицнээс салгасан ганц үйлдвэр юмсан .
  • irgen 2016-05-02 02:40:48
    zuw zuw.... iim yam, iim salbar baigaad yadiin. Uwdsun bol lamdaad tegeed uheed uwduud yawtsgaaj bhad boliishdee. iim salbar bailgaad yadiin
  • said 2016-05-02 02:28:22
    tegie ee yamtai yamgui boloodl bbn shu de
  • Gerlee 2016-05-02 02:17:39
    Ymar bodol sanaatai Mongoliin ard tumniig tovchoor helvel eruul mendeer ni hohirooh bodlogo yvagdaad bnaa?!? Arai gehed arai denduu yum baby shuu?!? Huuhduud ni...
  • unen 2016-05-02 02:11:19
    lambaa novsh gatsaaj bn shuu
  • зочин 2016-05-02 01:51:52
    АН Ламбаа өвгөнииг заилуулаач шунал хулгайд донтсон өвгөндөө энэ яамыг хувьчлаад өгсөн нь дээр Амташсан хэрээ Ламбаа 13 дахиж бна Энэ салбарт эрдэмтэн мэргэд, м...