Импортын барааны татварыг 20 хувь хүртэл нэмлээ
Засгийн газрын 2016 оны “Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай” 185 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан  Аж үйлдвэрийн яам үйлдвэрлэгч, мэргэжлийн холбоодтой санал солилцжээ.

Зөвлөгөөнд Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү болон холбогдох албаны хүмүүс, мэргэжлийн холбоод, дотоодын үйлдвэрлэгч аж ахуй нэгжийн төлөөлөл бүхий 100 гаруй хүн оролцсон байна.Энэ үеэр дотоодын үйлдвэрлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх, зах зээлээ хамгаалах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ талаар танилцуулжээ.

Тухайлбал, ирэх сарын 1-ээс 100 гаруй нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнд импортын тарифын зохицуулалт хийсэн талаар мэдээлсэн байна.Өөрөөр хэлбэл, өмнө нь улсын хилээр таван хувийн татвар төлж орж ирдэг байсан импортын 100 гаруй бараа, бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь хэмжээг 15-20 хүртэлх хувиар нэмэгдүүлжээ.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.