Гар мухар цагдаагийн 101, 102 гээд үргэлжлэх үү
Хатуу хэлэхэд ийм л байна. Харамсч, бухимдахдаа л ингээд биччихлээ. Түмний үрсийг бурхан өршөөг. Монголын цагдаагийн байгууллага эгнээнээсээ 100 гаруй албан хаагч, шонхруудаа гэмт этгээдүүдийн гарт харамсалтайгаар алдсан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ч цагдаагаас дутахааргүйгээр эрсдэлд өртдгийг та бид мэднэ. Авдрант дахь онцгой дэглэмтэй хорих ангиас оргосон гэсэн ялтнууд яалаа. Зургаан хүний аминд хүрсэн байдаг. /1996 он/
 
Хүн ардынхаа амгалан тайван байдлыг сахин хамгаалах үүргээ биелүүлэхийн төлөө төр, түмнийхээ төлөө яваад эргэж ирэхгүйгээр үүрд одсон эрэлхэг зоригтой аавын хөвгүүдийг жилдээ ганцхан удаа зохион байгуулагдах “Бид мартахгүй” гэх өдөрлөгөөр дурсаад өнгөрөх нь эрдэнэт хүмүүний халуун амьтай дүйцүүлэхэд оч үсрэх төдий өчүүхэн зүйл.
 
Хэдхэн хоногийн өмнө 25-хан настай цэл залуухан хөвгүүн орон гэртээ багталцахаа больтол муудалцсан эр эм хоёрын золиос болж, алтан амиа харамсалтайгаар алдааа. Түүнд амиа хамгаалах зэвсэг байсансан бол тангараг өргөсөн мөрдэс нэгтнүүдтэйгээ жагсаалдаа зогсч л байх байлаа.
 
 Талийгаач ядах нь ээ, гэр бүлийн амьдрал зохион, хүний хорвоод үргэлжлэлээ үлдээсэн бол хэмээн ижий нь харуусал тээн бор өдрийг шаналлаар үдэж буй. Залуухан дэслэгч өнөөдөр бидний дунд алга. Түүний алтан мөрдэс дахин хэзээ ч нарны гэрэлд гялбахгүй. Өтөл буурал эцэг, эх хоёр нь л үйлээ үзэж, дээлтэйгээ хатах байх даа, хөөрхий. Олон арван эмгэнэлт явдал цаг хугацааны эрхэнд мартагдсаар ирсэн. Хорвоогийн үнэн юм хойно яалтай.  Талийгаачийг бурхан болсон даруйд дарга, цэрэггүй “Бид нэгнийгээ ийн үхлийн өмнөөс илгээсээр байх уу” гэхчилэн ам амандаа бувтнасан л байх.
 
Эдүгээ түүний болоод бусад нөхдийнх нь халуун амины талаар дуугарах албан тушаалтан ч алга бололтой. Цагдаагийн албан хаагч бүрийн зүрхний угт шаардлагатай тохиолдолд зэвсэг ашиглах, амиа хамгаалах эрхийг нь хуульчилж өгөх ёстой гэх чин хүсэл нуугдаж буй гэдэгт эргэлзэхгүй байна.
 
Ямартай ч миний олж үзсэнээрбол, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 236-д тусгай хэрэгсэл хэрэглэх талаар олон шинэ заалт оруулсан боловч энэ нь Цагдаагийн байгууллагын тухай хуульд тусгагдаагүй учир алба хаагчдад хуулиа мөрдөх үү, журмаа баримталж ажиллах уу гэсэн эргэлзээг төрүүлсээр байна. Тэгээд ч алдарт “долдугаар сарын 1”-ний хэрэг явдлаас хойш хүчний байгууллагын удирдлагууд хурандаа нар шигээ шоронд явахгүйн тулд ажилтан, албан хаагчдаа зэвсэггүйгээр тулалдах мэхийг эзэмших, албаны нохойг өргөнөөр ашиглахыг шаарддаг болсон гэнэ билээ.
 
Эл шийдвэр зарим тохиолдолд зөв байж мэдэх ч яахаа ч буцахаа больсон гэмт этгээдтэй тулсан цагт бороохойноос өөр зэвсэггүй, гар мухар цагдаагийн албан хаагчийг исгэрэх сум, улангасан эргэлдэх мэсний аюулаас хэн хэрхэн хамгаалах юм бол доо. Асуудлыг өөрөөр харж дүгнээд байгаа хууль боловсруулагчдад хандаж хэлэхэд, бүх бурууг “Аргагүй тохиолдолд амиа хамгаалсан” гэх заалт руу чихээд өөрийгөө хамгаалаад гарч мэднэ гэх зүйлээр будаад яах вэ. Төрийн цагдаагийн цаана гэр бүл, үр хүүхэд, эцэг эх нь байдгийг бид мартах учиргүй.
 
Монголын мэдээ
Ч.Чулуун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Найз 2016-05-04 12:31:36
    Буу зэвсэг олгож болохгүй.одоохондоо манайхан ухамсар соёл болоогүй ээ!Уурандаа хүн буудаад аргагүй хамгаалалт гээд л зогсож байж мэдэх тэнэгүүд олон бий.
    • maks 2016-05-05 12:34:26
      Heden tsagdaa aluulj bj buutai bolohuu. Chamaig neg udur tsagdaa avrah udur ireh blguidee
  • hagi 2016-05-03 07:23:05
    Uun zewseg huwtsas unemlehe solij chadahgui bhad
  • enh 2016-05-02 07:49:38
    yag.tiim.erhiig.ni.olgoooooo
  • Иргэн 2016-05-02 01:57:22
    Бурэн зэвсэглээд буудах эрхийг нь хуульчлаад огчих
  • ergelzee 2016-05-02 01:19:24
    mash chuhal sedev hundjee.. elgee harluulj uldsen eh etsegt gun haruusal ilerhiileye .. amia haatsailaad ard n ulddeeg hedhen darga naryg neg udaa yavuulj uzuul...