“Монголиа Майнинг корпораци”  дампуурлаа зарлах уу
 “Монголиа Майнинг корпорац”-ийн зээлжих зэрэглэл өнгөрсөн оноос тасралтгүй буурсаар байсан билээ. Тус компанийн өнөөдрийн нөхцөл байдалтай холбоотойгоор зээлийн төлбөрөө хийж чадахгүй болж,  дампуурлаа зарлахад хүрсэн талаарх мэдээлэл сүүлийн үед гарах болсон.

Өнгөрсөн гуравдугаар сард  тус компани  "Industrial and Commercial Bank of China"-аас авсан зээл болон  600 сая ам.долларын бондын хүүгийн төлбөрийг цаг хугацаанд нь барагдуулах боломжгүй болсон гэдгээ албан ёсоор мэдээлж байсан юм.

ММС санхүүгийн хувьд дампуурлын ирмэгт хүрээд байгаа бөгөөд өнгөрсөн сард л гэхэд бас өөр нэгэн зээл болох 200 сая долларын зээлийн үндсэн төлбөрөө төлж чадалгүй "дефолт" болсон байна. Харамсалтай нь бусад зээлийн төлбөрүүд ар араасаа нэхэгдэх нөхцөл байдал үүсээд байгаа нь байдлыг маш хүндрүүлж байгаа юм.

Өнгөрсөн онд Хонконгийн хөрөнгийн биржийн мэдээнд тус компани нь зээлийн эргэн төлөлтөө хийх боломжгүй болох магадлал өндөр байгааг онцолж байсан юм. Тус компанийн хувьцаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр 4.35%-иар буурч 0.044 Хонгконг доллар болоод байна. 

“Монголиа Майнинг корпорац”-ийн хувьд зээлээ төлж чадахгүй  нөхцөл байдалд анх удаа орж байгаа биш юм. Өмнө нь 2014 онд “QGX Holdings” компаниас авсан 52.5 сая ам.долларын зээлээ хугацаанд нь төлж чадахгүй болж байсан билээ. Тухайн үед үүссэн нөхцөл байдлыг 2013 онд 58 сая ам.долларын алдагдалтай ажилласнаас болсон хэмээн тайлбарлаж байсан юм.

Их хэмжээний өртэй бөгөөд өрөө дарж чадахгүй дампуурлаа зарлахад хүрээд байгаа ММС компани 1072 хувьцаагаар ард түмний бүрэн эзэмшилд очсон дэлхийн хамгийн том коксжсон нүүрсний нөөцтэй орд болох Таван Толгойн уурхайг ямар нэг байдлаар өмчлөх, эзэмших, хувьчилж авах, ажиллуулах нөхцөл, боломж үгүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. 

Зах зээлээ мэдрээгүй, тооцоо муутай, алдаатай үйл ажиллагаа явуулсан хувийн компанийн төлөөсөнд ард түмний баялаг явах ёсгүй, үндэсний эрх ашиг хохирох ёсгүй хэмээн эдийн засагчид хэлж байна. 

Манай улсын хувьд хэт их уул уурхайгаас хараат эдийн засагтай байсны гор сүүлийн гурван жилд эрс мэдрэгдэж эдийн засаг бүхэлдээ дампуурлын ирмэгт тулчихаад байгаа. Иймээс энэ байдлаа цаашид засаж залруулах зайлшгүй шаардлага бий болоод байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • songogch 2016-05-03 00:23:23
    mongol ulsin neg kompan,mash haramsaltai baina.Bolj ugvul gaigui garad iresei de.Zaluusa bid chin 3 say shuu.!!!?;?
  • zochin 2016-05-02 16:48:43
    ММС-Оджаргал тэргүүтэй нөхдүүд ард түмний баялгаар тоглочилгүй өөрсдийн бүх хөрөнгөө зарж өрөө дараачээ, ард түмний хөрөнгө рүү дахин битгий гар дүр
  • h 2016-05-02 11:12:14
    tumur zamin ajlig gatsaasan xvmvvsin balag
  • Batbayar 2016-05-02 10:12:39
    unen yalnaa gj.....
  • Зоригто. 2016-05-02 09:56:17
    ЖЕНКО ахдаа баяраллаа,ОХУ-ын баатар цол хүртээрэй гэж ерөөе.Та ОХУ-ын өмнө гандан бууршгүй гавьяа байгуулсан шүү!!! Энэ гавьяаг чинь бид үеийн үед мартахгүй.
    172.58.136.204
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-05-02 06:49:41
    Gol in tumur zam bariulaagui in tom aldaa bailaa.Odoo oros shig tumur zamaar zuuguud zeelee tulj boloh l bailaa da.