Хүндийн өргөлтөөр М.Анхцэцэг Ази тивийн аварга болжээ
Узбекстаны Ташкент хотноо болж байгаа хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 75 кг-д ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг түрүүлж тивийн аваргын алтан медалийн эзэн болов.

М.Анхцэцэг огцом өргөлтөөр 112 кг, түлхэлттэй өргөлтөөр 132 кг, нийлбэрээр 244 кг өргөж тивийн аваргаар тодорч Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлэв. Ийнхүү М.Анхцэцэг Монголын хүндийн өргөлтийн спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээж чадлаа.

Энэ жинд Япон, Энэтхэг, БНСУ, Узбекстан, Тайвань зэрэг найман орны 10 тамирчин өрсөлдсөн бөгөөд мөнгөн медалийг БНСУ, хүрэл медалийг Тайванийн туйванчид хүртсэн байна. Мөн манай туйванчдаас ОУХМ Б.Энхтамир огцом өргөлтөөр 98, түлхэлттэй өргөлтөөр 116, нийлбэрээр 214 кг-ыг өргөж тавдугаар байр эзэлжээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-05-02 01:02:58
    Баяр хүргэе. GEREL та хүндийг өргөлтийн тамирчин ухаантай болоод атаархаад үхлээ юу. Бусдын амжилтанд атаархдаг өчүүхэн нэгэн бололтой
  • уугий 2016-05-01 09:51:15
    Тив дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгасан мундаг тамирчиндаа баяр хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж дасгалжуулсан багш нарт нь баярлалаа
  • GEREL 2016-05-01 08:44:30
    za yutai ch amjilt ,,,ENE TSOL HERGEM CH DUURCHEE DOPING HEREGLEED BIE HAA CHIN DUUSLAA SHUU DEE BAGSH NAR NI HUCHEER HIILGEED IREEDUI BHGUI BOLLOO