Долоо хоногийн тойм
Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
 
Олимпт зодоглох жүдочдын нэрийг зарлалаа


Монголын жүдо бөхийн холбооноос өнөөдөр "Рио-2016" олимпийн наадамд оролцох шигшээ багаа нийтэд албан ёсоор зарлана хэмээн мэдэгдсэн. Тус холбооны удирдах зөвлөл 13:00 цагт хуралдаж, 16.00 цагаас олимпийн наадамд зодоглох жүдочдын нэрийг олон нийтэд зарлалаа. Ингээд та бүхэндээ Риог зорих жүдочдыг танилцуулж байна. 

Цэнд-Очирын Цогтбаатар -60 кг
Даваадоржийн Төмөрхүлэг -66кг
Ганбаатарын Одбаяр -73 кг
Отгонбаатарын Ууганбаатар -81 кг
Лхагвасүрэнгийн Отгонбаатар -90 кг
Найдангийн Түвшинбаяр -100 кг
Мөнхбатын Уранцэцэг -48 кг
Адъяамсамбуугийн Цолмон -52 кг
Доржсүрэнгийн Сумъяа -57 кг
Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа -63 кг
Цэнд-Аюушийн Наранжаргал -70 кг
Баттулга Тэмүүлэн 100 кг
Пүрэвжав Лхамдэгд Одхүү Жавзмаа нар -78 Риогийн наадамд зодоглохоор боллоо.

"Буянт-Ухаа 2" хороололд орон сууц түрээслэх ИРГЭДИЙН НЭРС тодорлоо


 
“Буянт-Ухаа 2” хорооллын түрээсийн орон сууцанд орох иргэдийг тодруулах цахим сугалаа өчигдөр /04.28/ "Авто тээврийн үндэсний төв"-ийн танхимд боллоо.Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот “Буянт-Ухаа 2 хороолол”-д 350 орон сууцны түрээслэх бөгөөд түрээсэнд хамрагдах хүсэлтэй иргэдийг Төрийн орон сууцны корпорацийн байранд өнгөрсөн гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сар 1-ний өдрийг дуустал ангилал тус бүр дээр бүртгэсэн.

Нийт 2407 иргэд бүртгүүлснээс “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын шаардлага хангасан 2374 иргэн Цахим сугалаанд оролцжээ.Үүнээс "Буянт-Ухаа 2" хорооллын "ТТОС"-нд шилжсэн 350 байрны түрээслэгчдийн нэрс тодорлоо. Түрээслэх эрхтэй болсон иргэдийн НЭРСИЙН ЖАГСААЛТ-ыг ТОСК-ын цахим хуудаснаас үзээрэй.
 
Шилжилт хөдөлгөөн зогсов


Хуульд заасны дагуу өнөөдрөөс эхлэн Монгол Улсын хэмжээнд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг УИХ-ын сонгуулийн санал авсаны дараах өдөр хүртэл зогсоов.УИХ-ын сонгууль 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр болно. Монгол Улсын Cонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн Засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан юм. Энэ хуулийн дагуу шилжилт хөдөлгөөн өнөөдрөөс зогсож байна.

Монголын Генералуудын өдөр тохиов
 


Монгол генералуудын өдөр пүрэв гарагт тохиолоо. Анх 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй.Тиймээс жил бүрийн дөрөвдүгээр сард цэргийн дээд генерал цол олгож эхэлсэн өдрийг тэмдэглэж, төр засаг алтан мөрдөстөн-генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болжээ.

Эдүгээ Монгол Улсын хэмжээнд зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудаас 170 гаруй генерал цолтон төрсөн байна. Тэдний 18 нь дэслэгч генерал, 113 нь хошууч генерал, 33 нь бригадын генерал цолтон юм.

Энэ жилийн хувьд Генерал цол бий болсны 72 жилийн ой, генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Онцгой байдлын ерөнхий газар хариуцан зохион байгуулж байна. Генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр 11.00 цагаас Чингисийн талбайд эхэлнэ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.