“Манчестер Юнайтед”-ийн фанатууд аваргалжээ
Сүүлийн жилүүдэд хөлбөмбөг сонирхогч залуусын тоо эрс нэмэгдэж буй. Энэ хэрээр  дэлхийн томоохон хөлбөмөгийн багуудын фэн клуб байгуулагдах болсон. Тэдгээр фэн клубуудыг хамарсан үйл ажиллагаанууд ч олноор зохиогдох болсон билээ.

Тухайлбал өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Монголын хөлбөмбөгийн ногоон талбайд фэн клубуудын аваргыг шалгаруулах анхдугаар тэмцээн боллоо. Тус тэмцээнд Английн премьер лигийн  “Манчестер Юнайтед”, “Ливерпүүл”, “Челси”, “Тоттенхем”, “Манчестер Сити” Испанийн Ла лигийн “Реал Мадрид”, “Барселона” , Германы Бундес лигийн "Байерн Мюхен” зэрэг багуудын Монгол дахь дэмжигчид баг бүрдүүлэн оролцлоо.

Ингээд уг тэмцээний аваргаар Улаан чөтгөрүүдийн Монгол дахь дэмжигчид тодорлоо. Тэд “С” хэсэгт “Манчестер сити”, “Ливерпүүл” багуудын дэмжигчидтэй оноолт таараад байсан. Ингээд хэсгээсээ шалгарч улмаар аваргын төлөө “Барселона”-гийн фанатуудтай тоглож  хожсон юм.

Тус тэмцээнийг Монголын фэн клубүүдийн холбоо, Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгууллаа. 

 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.