Хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхийн өдөр тохиолоо
НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцэд нэгдсэн улс орнууд өнөөдөр буюу жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-нд “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

АНУ-д анх удаа 1998 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя!” уриан дор тэмдэглэсэн бөгөөд 2001 оноос “Хүүхдээ зодож шийтгэхгүй байя! ” олон улсын өдөр болгон дэлхий нийтийн хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулах болжээ. Энэ өдөр хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн зөв аргаар буюу бие махбодь болоод сэтгэл санаанд нь хохирол учруулахгүй шийтгэх талаар хэлэлцүүлэг өрнүүлдэг. Монгол Улсын хувьд энэ өдрийг 2008 оноос эхлэн албан ёсоор улс орны хэмжээнд тэмдэглэж эхэлжээ.

Манайхан сүүлийн үед хүүхдийн эрх зөрчигдөж байна гэж их ярих болж. Үнэн хэрэгтээ тэд иргэн Дорж хүүхдээ зодож, эсвэл хойд эцгийнхээ “гарын шүүс” болж байгаа бяцхан жаал Болдын талаар мэдэхгүй өнгөрөх нь жирийн л үзэгдэл. Тэгсэн атлаа гэр бүлийн хүчирхийллээс хүүхдийг ангид байлгана, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгоно гэж ярьсаар миний мэдэхийн 2-3 парламент, Засгийн газар өнгөрлөө. Нэгэн жишээ дурдахад, гадаадын орнуудад 600 хүн тутамд нэг нийгмийн ажилтан ажилладаг бол манайд 3000-8000 хүнд нэг ажилтан ажиллаж буй.

АНУ-д ямар ч тохиолдолд 911 тусгай дугаарын утас руу залгаад тухайн хүн юм ярихгүй байсан ч гэсэн хамгийн ойр байрлах цагдаагийн ажилтнууд гэрт нь очдог. Хүүхдийн байгууллагуудын ажилтан болон нийгмийн ажилтан нь хүүхэд эрх нь зөрчигдсөн гэдгээ хэлбэл багш, эцэг эхчүүдийг нь байцаах эрхтэй байдаг. Тэр бүү хэл, тухайн гэр бүлд юу болж байгааг мэдэхийн тулд гэрт нь нэвтрэх эрхтэй гэх. Харин манайд энэ бүхэн байхгүй. Сүүлийн таван жилийн хугацаанд хийсэн судалгаагаар хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа дүн гарчээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.