Олон улсын монголч эрдэмтдийн XI хурал болно
Олон улсын монголч эрдэмтдийн XI их хурлыг ”Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдвээр энэ оны наймдугаар сарын 15-18-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон талаар Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэжээ.

Олон улсын Монгол судлалын холбооны дүрмийн дагуу таван жил тутамд зохин байгуулагддаг монголч эрдэмтдийн олон улсын их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг байна. Хурлаар сүүлийн таван жилд монгол судлалын салбарт бий болсон ололт, амжилтыг хэлэлцэхийн зэрэгцээ дэлхийн Монгол судлалын төв манай улсад байдгийн баталгаа болсоор иржээ. Өмнөх хурлуудад гадаадын 25 орны 250 гаруй, дотоодын 100 гаруй эрдэмтэд оролцож байсан бөгөөд энэ удаагийнхад мөн тэр жишгээр гадаад, дотоодын 400 орчим эрдэмтэн, судлаач оролцохоор тооцож байна.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.