Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхийн өдөр
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцэд нэгдсэн улс орнууд хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг юм. 

Анх АНУ-д 1998 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя!” уриан дор тэмдэглэн эхэлж, 2001 оноос бусад орнууд нэгдэн энэ өдрийг “Хүүхдээ зодож шийтгэхгүй байя! ” олон улсын өдөр болгон дэлхий нийтийн хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулах болсон аж.

Энэ өдөр хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн зөв аргаар буюу бие махбодь болоод сэтгэл санаанд хохирол учруулахгүйгээр шийтгэх талаар олон олон хэлэлцүүлэг өрнөдөг байна. Манай улс энэхүү өдрийг 2008 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм. 
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.