Прокуроруудын мэргэжлийн түвшинг тогтооно

Прокуроруудын мэргэжлийн түвшинг 3 жилд нэг удаа шалгаж, дүгнэдэг шалгалт аймаг, сум дундын прокурорын газраас эхлэхээр болжээ.

Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т "Нийт прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг гурван жилд нэг удаа шалгаж, дүгнэнэ” гэж заасны дагуу 2016 оны 05 дугаар сарын 02-ноос 12-ны хүртэлх хугацаанд аймаг, сум дундын прокурорын газарт ажиллаж байгаа нийт прокуроруудын үйл ажиллагаа мэргэжлийн түвшинг Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар баталсан удирдамжийн дагуу мэргэжлийн зөвлөл шалгаж дүгнэнэ.

Шалгалтыг эрхлэн явуулах ажлын хэсэг прокурор бүрийн сүүлийн 3 жилд хийсэн ажлын тоо чанарын үзүүлэлтийг гаргаж, тусгай сонжуураар шалгалт авч, эрүүгийн хэргийн зүйлчлэлийн талаар бодлого бодуулж, ажлын чанарын үзүүлэлт болон бусад асуудлаар ярилцлага хийхээс гадна прокуророос гаргадаг эрх зүйн баримт бичгийг хэрхэн хууль зүйн үндэслэлтэй боловсруулж чадаж байгааг шалгах юм.

УЕПГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-05-01 05:50:06
    захиалгаар хэрэг үүсгэдэг, үүсгэсэн хэргээ хамгаалж чаддагүй, зурагтаар нүдний булай болдог прокуроруудыг зайлуулмаар юм.
  • irgen 2016-05-01 01:27:34
    shalgaad teneg zawhai avgai narig ni halaach
  • elbegee bogs 2016-04-30 17:38:58
    bygd elbegdorjin bogs doloogchid