Шаардлага хангахгүй хайс хашлагыг засварлах, буулгах ажлыг хийж байна
“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 13 гудамжны шаардлага хангахгүй хайс хашлагыг засварлах, буулгах, шаардлагатай газруудад шилжүүлэх ажил эхлээд байна. Энэхүү ажлын хүрээнд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Энхтайваны өргөн чөлөөнд 1372, Ард Аюушийн өргөн чөлөөнд 160, Чингүүнжавын гудамж 540, Магсаржавын гудамжинд 812, Цэрэндоржийн гудамжинд 511, Намнансүрэнгийн гудамжинд 208, Гэндэнгийн гудамжинд 132, Бага тойрууд 130 хайс хашлагыг буулгаад байгаа юм.

Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газраас Олимпийн гудамжинд 234, Чингисийн өргөн чөлөөнд 260, Зайсангийн гудамжинд 215 мод тариад байгаа. Мөн Жамьян гүний гудамжинд 35 савтай хус, нохой хошуу, Гэндэнгийн гудамжинд 10 савтай гацуур байршуулаад байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • He he 2016-05-01 01:29:53
    Gedes ulsgulun bhad tumur ideh yum u.demii yumand het ikh mungu zarj shouddag shu.
  • bat-uuld 2016-04-30 04:00:50
    emnelguudiin hashaag buulgaachee, uvchtei zovlontoi hun emnelegiin hashaag toirsoor udriin taliig barna, ulam yadarna, mash tuvegtei umaa, bugdiinhiig nuraa
  • ааааааа 2016-04-29 09:59:57
    Жил болоод л солино. Харин мөнгө, Ухаан алга даа ...