Албан байгууллагын хашаанаас тэсрэх бөмбөг олджээ
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Барс-2” худалдааны төвийн урд байрладаг “Монинжбар” компанийн хашаанаас тэсрэх бөмбөг олджээ.Тодруулбал “Албан байгууллагын хашаанд тэсрэх бөмбөг байна” гэсэн иргэдийн өгсөн мэдээллийн дагуу Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтэс, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн баг бүрэлдэхүүн шуурхай ажиллажээ.
 
Улмаар шалгалт хийхэд тус дүүргийн 20 дугаар хороонд байрлах“Барс-2” худалдааны төвийн урд байрладаг “Монинжбар” компанийн хашаанаас тэсрэх бөмбөг олдсон байна. Шуурхай ажилчид, тэсэрч дэлбэрэх бодисын хайгуул, устгалын бүлэг очиж тэсрэх бөмбөгийг аюулгүй болгож чаджээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.