УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар УИХ дарга З.Энхболд “Өнөөдөр өдөр 14 цаг гэхэд “Шударга ёс” эвсэл бүлгээ хуралдуулаад Цэцийн дүгнэлтээр байр сууриа нэгтгэсэн бай. Өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтад Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх асуудлыг оруулна” гэсэн юм.
Харин шинэхэн бүлгийн дарга О.Баасанхүү үдээс хойших хуралдааны эхэнд “Манай бүлэг ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцсэн. Завсарлагааны хугацаа дуусаагүй. УИХ-ын Дэгийн хуулийн дагуу тав хоногийн завсарлага авсан. Энэ хугацаа ирэх даваа гаригт дуусна” хэмээн тайлбар хийв.
Ингэснээр Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх асуудлыг ирэх долоо хоног хүртэл хойшлуулахаар болж байгаа юм.
П.УНДРАМ
Оллоо.мн