“Шударга ёс” эвслийн бүлгийн даргаар О.Баасанхүүг томилжээ
 УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үеэр УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг  сүүлийн хоёр сар хуралдаагүй тухай УИХ-ын гишүүн Ц.Нямдорж дуулгасан.

Тус эвслийн бүлгийнхэн Цэцийн шийдвэрийг хэлэлцэх асуудлаар завсарлага авсан. Үүнтэй холбоотойгоор тэдний хуралдах эсэх асуудал гишүүдийн анхааралд байгаа нь энэ. Тэгвэл тус эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж бүлгийн даргаа  сольсон байна. Учир нь тус эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг БОНХАЖ-ын сайд болсон учир бүлгийн даргын ажлаа хүлээлгэж өгөх хүсэлтээ гаргасан аж. Иймээс түүний хүсэлтийг хүлээн авч “Шударга ёс” эвслийн бүлгийн даргаар О.Баасанхүүг томилжээ.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.