Гүүр нурахад байгалийн хүнд нөхцөл нөлөөлсөн гэх урьдчилсан таамаг гаргажээ
Увс аймгийн Тэс сумын Нарийны голын гүүр өнгөрөгч амралтын өдрүүдэд нурсан.Үүнээс үүдэн Тэс сум руу зорчих хөдөлгөөн саатаад байгаа юм.

Тэгвэл уг гүүр юунаас болж нурсан шалтгааныг тогтоохоор Зам, тээврийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Замын цагдаагийн газар, Зам, тээврийн хөгжлийн төв, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын хамтарсан дэд ажлын хэсэг байгуулан ажиллаж буй.Тус ажлын хэсэг гүүрний засвар шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн байна. 

Дашрамд дуулгахад Зам тээврийн яамнаас тус гүүрийг нурахад байгалийн хүнд нөхцөл байдал нөлөөлсөн гэх урьдчилсан таамгийг гаргасан байна.

Нарийны гүүрийг 2012 оны  есдүгээр сард ашиглалтад орж байжээ. Нийтдээ 5.3 тэрбум төгрөгөөр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эйч Кэй Би интернэшнл” ХХК барьж байгуулжээ. Тус гүүрийг барьж, байгуулах ажил үүнээс нэлээд олон жилийн өмнө эхэлж байжээ. Тодруулбал уг гүүрийг барих тендерт 2007 онд “Мөнхжим Өргөө” ХХК шалгарч, 1.8 тэрбум төгрөгөөр барихаар болсон байна. Гэвч олон жил ажлаа хийлгүй төсөвт өртгөө нэмснээс үүдэж гүйцэтгэгч компанийг нь ийн  сольсон байна. Ингээд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Эйч Кэй Би интернэшнл” ХХК жил гаруйн хугацаанд барьж, ашиглалтад оруулжээ. 

Гэвч улсын төсвөөс багагүй мөнгө гаргуулсан уг гүүр дөрөвхөн жилийн дараа ийн нурж унасан юм. 5.3 тэрбум төгрөгөөр баригдсан төмөр бетонон гүүр дөрвөн жилийн дараа нурж унасанд нутгийн иргэд гүйцэтгэгч компанийг буруутгаж байгаа бол албаныхан дээрх таамгийг дэвшүүлжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Batbayar 2016-04-30 11:22:01
    Hutsna biz. Lalariig shorond hii dugnelt gargaj baigaa novshiig
  • Зочин 2016-04-30 04:41:16
    Байгал цаг уурын нөлөөллийг эхнээс нь тооцож зураг төслийг нь гаргсан байж таарна.Одоо болсон хойно ингэж дэмийрэхийн хэрэг юу байна.
  • Ж,Н 2016-04-30 00:39:40
    Мэргэжлийн нүдээр хэн ч харсан маш чанаргүй барьсан байна, Үгүйдээ л арматур алга,,,
  • onigoo 2016-04-29 21:01:22
    Ardchilsan nam bariuljee hoorhii Uls ornoo syitgeed bai...
  • Юу гэж хаацайлаад байгаам бэ? Улсын төсв 2016-04-29 16:36:02
    Юун байгалийн хүнд нөхцөл байдагийн бэ? Манайхан 5 тэрбум төгрөгөөр гүүр барьж тоглоод, дадлага хийгээд байх хөрөнгөтэй улс уу? Барьсан компаниар нь засуул.
  • Гайхагч 2016-04-29 09:33:39
    Байгалийн хүнд нөхцөл гэнэ үү??? Байгаль яачихсан юм бол??? Лав л Япон, Эквадор шиг 7 баллын газар хөдлөөгүй.
  • Иргэн 2016-04-29 08:41:50
    Байгаль орчны нехцелд байдлыг нь тооцох естой.. Yнэ менгий нь есгене бас тэгээд чанаргуй. Дахин улсаас менге гаргалгуй гуйцэтгэсэн компаниар нь хийлгэх нь зев.
  • Должин 2016-04-29 08:10:35
    Аймаар элстэйлдээ бүр алсаас татж ирж байж л энэ гүүрийг тавина л даа тэгэхгүй бол болохгүй шүү дээ. Эрх биш инженер геологи, байгаль орчны нөлөөллийн нарийвчил...
  • болд 2016-04-29 08:03:22
    АНХНААСАА ХҮНД НӨХЦЛИЙГ ТООЦОЖ БАРЬСАН БАЙХ ЁСТОЙ
  • Батаа 2016-04-29 07:13:07
    Ард түмнийг тэнэг гэж бодоогүй биз адаглаад идсэн уусан чинь хор болно доо тэнэгүүдээ
  • заза 2016-04-29 07:07:53
    Ичиж амьдраарай нөхөдүүд ээ.Үнэхээр ийм дүгнэлт хийх гэж байгаа бол ард түмэн босоход бэлэн шүү....
  • jervis 2016-04-29 07:02:16
    Ha Ha GUTSNA biz!!!
  • УУГУУЛ ИРГЭН 2016-04-29 06:59:56
    Зам тээврийн яамныхан ичих хэрэгтэй. Юун байгалийн хүнд нөхцөл вэ. Энэ яаманд мэргэжлийн хүн байна уу. Ард түмнээ ингэж доромжилж болохгүй.
    • зочин 2016-04-29 08:50:32
      Энгийн ард миний өгөх дүгнэлт: Гүүрний тулгуурын газарт суух гүнийг буруу тооцоолж хийснээс болжээ. Энэ бол мэргэжилтэнгүүдийн алдаа болов уу да