Баянхонгор аймгийн Галуут суманд “Улсын тэргүүний сум”-ын шагналыг гардууллаа
Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор Улсын тэргүүний сум шалгаруулах болзлыг баталж, хоёр жил тутам бүс бүрээс нэг сум шалгаруулахаар тогтсны дагуу энэ жил Баянхонгор аймгийн Галуут, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Зэрэг сумдыг Улсын тэргүүний сумаар  шалгаруулж, сум тус бүрийг гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэсэн.

Хангайн бүсээс шалгарсан Баянхонгор аймгийн Галуут сумын “Улсын тэргүүний сум”-ын шагналыг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг гардууллаа.

Тус сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт жилээс жилд тогтмол өсч, сүүлийн жилүүдэд төсвийн орлогын төлөвлөгөө 329.6 сая төгрөгт хүрч,  орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 2015 онд 418.7 сая төгрөг болсон байна.

  Галуут сумын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан 103 ажлын хэрэгжилт 97.8 хувийн биелэлттэй байгаа бөгөөд ашиглалтгүй байсан услалтын системийг сэргээн засварлаж, 60 гаруй га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, сумын хүнсний ногооны хэрэглээний 65 хувийг хангаж байгаагийн дээр 24 иргэнийг ажлын байртай болгожээ. Жирэмсэн эхчүүдийг 100 хувь эмнэлгийн хяналтад төрүүлсэн бөгөөд сүүлийн 2 жил эхийн эндэгдэл гараагүй байна. Сумын төвд иргэдийн ажиллаж амьдрах аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор хяналтын камер байрлуулж, усан оргилуур бүхий хүүхдийн тоглоомын талбай, хүүхдийн хөдөлмөр амралтын зуслан зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.