Зарим албан тушаалтанд сануулах арга хэмжээ авлаа
Нийслэл, дүүргийн  төсвийн ерөнхийлөн захирагчийн 2013 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн  аудитын дүгнэлтээр  зарим дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд материаллаг шинжтэй зөрчил гаргасан байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж буй Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Арга хэмжээ авах тухай” Б/156 дугаар захирамж гаргалаа.  Захирамжаар материаллаг шинжтэй зөрчил гаргасан зарим дарга нарт сануулах арга хэмжээ авахыг үүрэгджээ.
 
“Хязгаарлалттай” болон “Сөрөг“ дүгнэлт авсан дүүргийн өмчит үйлдвэрийн газрын дарга, төсөвт байгууллагуудын төсвийн менежер, ахлах нягтлан бодогч нарт  хуулийн хүрээнд хариуцлага тооцон, шийдвэрийг  2014 оны 07 дугаар сарын 01-ний дотор ирүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгожээ,
“САНУУЛАХ” АРГА ХЭМЖЭЭ АВАХ АЛБАН
ТУШААЛТНУУДЫН НЭРС
1.Д.Пүрэвдаваа                   Баянзүрх дүүргийн Засаг дарга                                                
2. Ж.Ганхуяг                          Хан-Уул дүүргийн Засаг дарга                                      
3. Д.Бадарсан                      Сүхбаатар дүүргийн дасаг дарга                                  
4. М.Чинболд                        Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга          
5. С.Соёмбобаатар            Улаанбаатар хотын төв номын сангийн дарга          
6. А.Нарантуяа                     Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга                
7. Г.Чулуунбат                       Чандмань налайх НӨҮГазрын дарга                                   
8. М.Батмөнх                         Налайх тохижилт НӨҮГазрын дарга                          
9. О.Баатархүү                     Цахилгаан тээвэр ОНӨААТҮГазрын дарга                       
10.Ж.Октябрь                       Багануур тээвэр зохицуулалтын албаны дарга            
11.М.Цэвээн-Очир               Автобус-3 ОНӨҮГазрын дарга                                       
12.Х.Дарамбазар                Үртсэн түлшиний үйлдвэр ОНӨҮГазрын дарга         
13.Д.Энхсайхан                   Нийтлэг үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨҮГ                      
14.Ц.Нэргүй                          Багахангай мах боловсруулах үйлдвэрийн дарга   
15.П.Оюунцэцэг                   Москва өргөө НӨААТҮГазрын дарга                            
16. Н.Баяраа                        Улаанбаатар бизнес хөгжлийн төв ОНӨААТҮГазрын дарга       
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 156 2014-06-27 14:30:58
    uihoiuy
  • асуулт 2014-06-27 06:24:30
    Г.Уянга, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар ард түмнийг турхирхаа болимоор байна та нар ажлаа хиймээр байна худлаа гудамжны шоугаа болиочээ нэг бол УИХ гишүүнээсээ татгалзаачээ тэр гудамжиндаа гараад жагсаад өлсөөд явж байлдаа