Чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүдийн олонхийн дэмжлэгийг хүлээлээ.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Е. Отгонбаяр: Өнөөдрийн байдлаар гадаадын хэдэн иргэн Монгол Улсын иргэн болох хүсэлт гаргасан байдаг вэ. Энэ асуудал бол шат шатандаа нэлээд төвөгтэй асуудал болсон байдаг. Давхар харьяалалтай болох хичнээ иргэдийн асуудал багаа вэ?

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан: Давхар харьяаллын асуудалтай 16 мянган орчим иргэн бий гэсэн тоо бий. Гэхдээ энэ тоо 20-25 мянгад хүрсэн байх магадлалтай. Монгол Улсын иргэн байж байгаад гадаадын иргэн болсон хүнийг төрийн албанд ажиллуулахыг зөвшөөрөхгүй. Одоогийн хуулиар зохицуулалт их төвөгтэй байгаа.  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Шашны виз яаж олгодог болгох вэ?

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан: Шашны асуудлыг харгалзаж үзсэн. Энэ хуульд шашны визны асуудал оруулаагүй

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал. Хуулийн гол бодлого нь юу юм бэ. Хорогдуулах гээд байна уу, нэмэгдүүлэх гээд байна уу. Монгол Улс давхар харьяаллыг зөвшөөрөхгүй гэснээ давхар харьяалалтай иргэнийг Төрийн албанд ажиллуулахгүй гэснийг тайлбарлаач?

Ерөнхийлөгчийн Тамгын газрын зөвлөх П.Цагаан: Иргэнээ алддаг хуультай явж ирсэн. Иргэнээ алдадгүй байх л хууль. Төрийн албанд давхар харьяалалтай иргэнийг ажиллуулахгүй. Бусад ардчилсан оронд ч ийм жишиг байдаг.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал: Манай холбогдох яам, тамгын газрын хүмүүс бусад оронд, ардчилсан оронд ийм байдаг гэж ярих юм. Бусад орон, ардчилсан улс чинь түм буман хэлбэртэй. Бусад оронд байгаа болгоныг авчраад байвал юу болох юм.

Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой дэмжсэн гурав, дэмжээгүй гурван гишүүн саналаа хэлж, санал хураалт явууллаа.

Үүгээр үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлав.

 
П.УНДРАМ
Оллоо.мн   
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хүмүүсээ Анхаар наашаа Монгол телевизийн 2016-04-29 06:33:06
    хрохрохро