ШӨХТГ-аас сонгуулийн жилтэй холбогдуулан мэдэгдэл гаргалаа
Сонгуулийг тухай хуулийн 70-р зүйл, 70.1.6-д ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор "хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл, цахим орон зай мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах бусдыг гүтгэн доромжлох хуурамч мэдээлэл тараахыг хориглоно.

70 дугаар зүйл 70.7-д аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн суртчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээ мэдээлэл гаргах гаргахгүй байхаар амлалт авах гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан бөгөөд дээрхи заалтыг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэн тусгай зөвшөөрлийг 6сар хүртэл цахим хуудасны хандалтыг 6сарын хугацаагаар шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага түтгэлзүүлэхээр хуульчилсан байна.

иймд нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад УИХ-ын болон аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуультай холбоотой чансаа тогтоох зорилго агуулсан бусдыг гүтгэн доромжилсон аливаа хэлбэрийн хуурамч мэдээ мэдээлэл нийтлэхгүй байхыг хэрвээ зөрчил гаргасан тохиолдолд Монгол улсын Сонгуулийн тухай хуульд заасан арга хэмжээ авахыг АНХААРУУЛЖ байна.
 
Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчдийн Төлөө Газар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.