П.Цагаан: Манай 360 иргэн БНХАУ-ын иргэнтэй гэр бүл болсон байдаг
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан танилцууллаа. Мөн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцуулсан  юм.

 Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Сүүлийн үед иргэдийн дунд урд хөршийн иргэдтэй холбоотой асуудал ихээхэн яригдаж, анхаарал татаж байна. Одоогийн байдлаар Монгол улсын хичнээн иргэн Хятад улсын иргэнтэй гэр бүл болсон байдаг.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан: 1998 оноос хойш Монгол Улсын 5904 иргэн гадаадын хүнтэй гэр бүл болсон. Үүнээс 360 иргэн БНХАУ-ын иргэнтэй гэр бүл болсон судалгаа байна.

Чуулганы хуралдаан Иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.