УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Шударга ёс” эвслийн бүлгийн завсарлага авах хугацаа дууссан эсэхийг тодрууллаа. “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “Н.Батцэрэг даргыг бүлгээ хуралдуултал Цэцийн дүгнэлтээр завсарлага авсан хугацааг хойшлуулах хүсэлтэй байна” гэлээ.
Харин УИХ дарга З.Энхболд “Өнөөдөр өдөр 14 цаг гэхэд “Шударга ёс” эвсэл бүлгээ хуралдуулаад Цэцийн дүгнэлтээр байр сууриа нэгтгэсэн бай. Өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтад Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх асуудлыг орууллаа” гэв.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

П.УНДРАМ
Оллоо.мн