“Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-тай боллоо
НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу замын хөдөлгөөний хэт ачаалллыг бууруулах зорилгоор өнгөрсөн оны 9 дүгээр сараас эхлэн 1 дүгээр эгнээнд байршуулан замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зориулалтын машинаар ачиж зөөж шилдүүлдэг журамтай болсон.  Гэвч  тээврийн хэрэгслийг ачсан талаар мэдээлэл өгдөггүй, хол зайд зөөж шилжүүлдэг зэрэг гомдлыг иргэдээс ирсээр байгаа урчаас тээврийн хэрэгслийн дугуй түгжигч ашиглах журмыг  Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс боловсруулжээ.  Энэхүү журмыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 6 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
 
Журмын дагуу замын хөдөлгөөний дүрэмд түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсхүл хориглол тогтоосон тэмдэг бүхий замын зорчих хэсэг, ногоон байгууламж, явган зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогссон,хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа болон бүрэн бус тээврийн хэрэгслийн жолооч талын урд дугуйг зориулалтын дугуй түгжигчээр түгжих юм байна. Замын хөдөлгөөний ачаалал ихтэй зам талбай буюу Их  бага тойруу, Сөүлийн гудамж, хотын төвийн ачаалал ихтэй замуудын нэгдүгээр энгээнд байршуулсан тээврийн хэрэгслийг хөдөлгөөн чөлөөлөх үүднээс ойр зай буюу  тусгай талбайд тусгай зориулалтын чирэгч автомашинаар зөөж шилжүүлэн дугуйг түгжинэ гэж журамд заажээ.  

Дугуй түгжигч ашиглахтай холбоотой үйлчилгээний хураамж нь 20.000 төгрөг бөгөөд  тээврийн хэрэгслийн жолооч тухайн ажлын цагт багтаан автомашинаа аваагүй тохиолдолд тусгай зориулалтын ачигч, чирэгч автомашинаар тээврийн хэрэгслийг түр саатуулах тусгай хашаа, талбайд зөөж шилжүүлэн дугуйг түгжинэ. Тээврийн хэрэгсэлд дугуй түгжигчийг ашигласан болон зөөж шилжүүлсэн хураамжийг тухайн тээврийн хэрэгслийн жолооч хариуцах юм.  Тээврийн хэрэгслийн дугуйг дугуй түгжигчээр түгжихээс өмнө тухайн тээврийн хэрэгслийн жолооч ирсэн тохиолдолд гаргасан зөрчлийг гэрэл зургийн аргаар баримтжуулан эрх бүхий цагдаагийн алба хаагч гэрийн хаягаар Торгуулийн мэдэгдэх хуудас хүргүүлэх юм байна,
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • гадаадад амьдардаг монголын иргэн 2014-06-27 11:45:17
    Дугуй цоожлогчыг, хөрөөдөж хаяад,машинаа аваад зугтах,хүнд гарын шүрэн толгойтнууд захаас аваад бий шүү.Дараа нь,би өөрөө машинаа тэнд тавиагүй,хөдөөнөөс ирсэн найздаа машинаа зээлдүүлсэн байсан энэ тэр гээд тэнэгдэж өгнө шүү.Хууриадах хөрөөгөө одооноос б
  • гадаадад амьдардаг монголын иргэн 2014-06-27 11:40:32
    Маш зөв.Монголд жолооны дүрэм мэддэг жолооч ер нь байдаг юм уу???Бүгд л нэг аархсан...нэг нэгэндээ хүлээцтэй хандаад,түгжрэл болохгүйгээр зохицоод явчих байдал дээр тэнэгтсээр байгаа түгжрэл үүсдэг.Өмнөөс нь ичиж үхэх шахна.Гадны хүн хараад толгой сэгсэрэ
    • mogi 2014-06-29 09:42:57
      oorsdoo adilhan bie biee muulaad teneg shaaruud ve. tsagaa tulahaar bugd huuli bus yum hiideg l biz dee nasaaraa aldaa gargahgui yavsan yum shig l negiigee muulah yum hunshgui novshnuud.