Х.Баттулга: Ц.Цогтбаатар улсын аваргаар хоёр ахыгаа өндөр үнэлгээгээр ялсан нь сонголтод их нөлөөлсөн
Хүн төрөлхтний их баяр цэнгэл наадам зуны олимпийн 31 дэх наадам тун удахгүй Бразилийн Рио Де Жанейро хотноо эхлэх гэж байна.  100 хүрэхгүй хоногийн дараа эхлэх “Рио-2016” олимпийн наадамд зодоглох жүдо бөхийн шигшээ багийнхныг МЖБХ-ны удирдлагууд  олон нийтэд танилцууллаа.  Манай жүдочдын хувьд амжилт нь жилээс жилд өсөж байгаа учир дотоодын өрсөлдөөн ч нэлээн ширүүссэн нь харагдлаа.

Учир нь олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, олимпийн эрхээ авсан шилдэг тамирчид энэ удаагийн  олимпийн наадмыг өнжих нь  тодорхой болсон юм. Тодруулбал дэлхийн аварга МУГТ Г.Болдбаатар, М.Бундмаа, Д.Амартүвшин, С.Ням-Очир зэрэг шилдгүүд Риог зорихгүй юм. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд нэлээд ширүүн  өрсөлдөөн байсан нь олны анхаарлыг татаж байсан.

Тус жинд Д.Амартүвшин, Г.Болдбаатар  болон Ц.Цогтбаатар гурвын хэн нь олимпийн дэвжээнд эх орныхоо нэрийн өмнөөс зодоглох вэ гэдгийг сонгох  холбооны удирдлагуудад ч хүнд байсныг Х.Баттулга мэдэгдсэн юм. Түүнчлэн бусад жингүүдэд ч  эрх авсан тамирчдаас сонгох шаардлага байсан. Тэгвэл эдгээр тамирчдыг хэрхэн сонгон шалгаруулсан талаар МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулгаас зарим зүйлийг тодрууллаа. 
 

Олимпоос медаль авах боломж, бололцоо бүгдэд нь бий. Хэн нь ч медаль авахад гайхах зүйлгүй


-Олимпийн наадамд  зодоглох тамирчдыг хэрхэн сонгон шалгаруулсан бэ? 

-Эрх авахгүй байх нэг хэцүү, авах бас нэг хэцүү юм байна. Бид хоёр өдөр хуралдлаа. Ингээд өнөөдөр шийдвэрээ гаргалаа. Бид таван жинд давхцаад байгаа юм. Эрэгтэй 60 кг, 73 кг, 81 кг, эмэгтэй 52 кг, 63 кг. Гэхдээ бид эдгээр жинд хэнийг явуулахаа сонгохдоо сугалаа суглуулаагүй л дээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гаргасан амжилтын циклийг  харж байж шийдвэрлэсэн.

Тухайлбал Сайнжаргал Ням-Очир олимпийн чансаанд хэдэд бичигдэж байна. Хэдэн  барилдаан хийж хэчнээн  ялж, ялагдсан, дэлхийн эхний найман бөхтэй яаж барилдсан байна гэдгийг Болдоо дээр Цогтоо дээр судалгаануудаа гаргаад, барилдааных нь бичлэгүүд дээр анализ хийдэг юм. Ингэж байж шийдвэрээ гаргасан. 

-Рио 2016 олимпийн наадамд манай жүдочид хичнээн жинд хүч үзэх вэ?

-Манайх үндсэндээ 14 жинд хүч үзэх байх.

-Мэдээж хэрэг урдны амжилтаа ахиулах зорилт тавьж байгаа байх?

-Тиймээ. Мэдээж хэрэг урд урдын олимпт үзүүлж байсан амжилтаа давтахыг хичээж, бэлтгэл сургуулилтаа хийнэ. Олимпоос медаль авах боломж, бололцоо бүгдэд нь бий. Хэн нь ч медаль авахад гайхах зүйлгүй.

-Эрэгтэй 60 кг-ын хувьд нэлээд өрсөлдөөнтэй тул хэн явах нь олны анхаарлын төвд байлаа?

-60 кг дээр маш их яригдсан.Сая Азийн аваргад Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн. Ингэхдээ Казахстаны дэлхийн аваргын мөнгөн  медальт  бөхийг ялж авсан нь нэлээн том үзүүлэлт. Мөн улсын аваргаараа хоёр ахыгаа, нэлээд өндөр үнэлгээгээр ялж түрүүлсэн нь энэ сонголтод нөлөөлсөн.

Олимп эхлэхээс бараг гурван сарын өмнө оролцох тамирчдыг зарлах нь ямар ач холбогдолтой вэ?

-Эртнээс бие, сэтгэлзүйгээ бэлдэхэд амар байх. Тэгэхгүй олимп тулангуут тэрийг нь оролцуулна гэхээр тулгамдах, формондоо орж амжихгүй байх зэрэг эрсдэл гарна.
 

Шигшээ багийн тамирчдыг Н.Түвшинбаяр ахална


-Өрсөлдөгчдөө судлагдах гэж нэг айхавтар юм байгаад байна. Манайхан энэ тал дээр хэрхэн ажиллаж байна вэ? Нэлээд эрт тамирчдаа  зарлачихлаа?

-Бид өрсөлдөгчдөө сайн судалж, энэ тал дээр ажиллаж байгаа. Ер нь бүх тамирчид, дэлхийн шилдгүүд дөрвөн жилийн хугацаанд бие биетэйгээ ээлжилж таараад барилдсан. Тиймээс аль аль нь бие биеэ мэддэг болсон тул эрсдэл багатай. Өөрөөр хэлбэл тэд ганц манайхыг мэддэг бус бид ч тэдний барилдааныг мэднэ гэсэн үг. 

-“Рио-2016” олимпийн наадамд зодоглох жүдо бөхийн шигшээ багийн ахлагчаар хэнийг сонгосон бэ?

-Рио-2016 олимпт зодоглох жүдо бөхийн шигшээ багийн ахлагчаар Олимпийн наадмын алт, мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярыг сонгосон.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Нараа 2016-04-30 04:31:35
    Женко сайн чаддаг энэ ажлаа л хий улсаас хулгай хийдгээ боль
    • dash 2016-05-05 12:36:30
      Hulgai hiisen gej MCSiin buunii nohod l gutgej baigaa. Shuuh tsagdaagaas shalgaad togtoochihson yum baihgui baigaa shuu, lalar mini...
  • Amjilt 2016-04-30 02:27:44
    Amjilt husie
  • Bat 2016-04-29 20:21:02
    Бие сэтгэлийн бэлтгэлээ базаагаарай, амжилт бэлэгдье!