Өнөөдөр болох үйл явдлууд
 
09:00 цагт: 350 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүд Нийслэлийн Засаг захиргааны V-р байр буюу нийслэлийн иргэний танхим”-д цуглаж Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож буй хөнгөлөлттэй зээл, үйлдвэр эрхлэгчдийг дэмжих чиглэлийн үйл ажиллагаа, бодлого, хөгжлийн асуудлаар санал хүсэлтээ илэрхийлнэ.

10:00 цагт: Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тодорхойлох судалгааны ажлыг хамтран гүйцэтгэх зорилгоор “Эрдэнэс Метан” ХХК, “Элгэн” ХХК болон БНСУ-ын төрийн өмчийн Korea Gas Corporation хооронд "Хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурах ёслол болно. Хаана: Моннис цамхаг, 14 давхарт (Төв номын сангийн урд)

10:00 цагт: Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын даргын 09 тоот тушаалын хүрээнд дүүргийн Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах үеийн хороодын гамшгаас хамгаалах албаны удирдлага, штаб, шуурхай ажиллах бүлгийн гүйцэтгэх бүлгийн үүрэг, нэгдсэн дадлага, тактикийн сургуулийг Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар, ЧДЗДТГазар, 17, 19-р хороо, Улаанзагалмайн хороо, СХД, СБД-ийн гамшгаас хамгаалах албадууд, Цагдаагийн 2-р хэлтэс, дүүргийн ногоон бүсийн ойн байцаагч, морин эргүүлүүдийг хамруулан сургалтыг зохион байгуулна.

10:00 цагт: Хэсэг иргэд Цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татсан асуудал нь Үндсэн хууль зөрсөн гэсэн үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан боловч хуулийн хугацаа нь дуусгавар болчихоод байхад энэ асуудлыг хэлэлцэхгүй, тодорхой хариу өгөхгүй байгаа аж. Иймд тэдгээр иргэд Үндсэн хуулийн цэцэд шаардлага хүргүүлэх юм байна.

10:00 цагт: СХД-ийн 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний ард байрлах "Грийн сити гарден" ХХК-ийн хүлэмж, зоорийн цогцолбор дээр "Хүлэмжийн аж ахуйд ургамалын хорио цээрийн дэглэм мөрдөх нь" сэдэвт өдөрлөг зохион байгуулагдана.

11:00 цагт: “Үндэсний бичиг үсгийн баяр” арга хэмжээ нээлт  Монгол Улсын Үндэсний номын сангийн Их уншлагын танхимд болно.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Ботаникийн цэцэрлэгээ аваръя” түр хорооноос Ботаникийн цэцэрлэгийн газрын асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: ХААИС-ийн мал эмнэлгийн сургуулийн "номын сан", "лекцийн танхим"-ын нээлт болно.

12:00 цагт: "Барилга Экспо-2016" Олон Улсын үзэсгэлэнгийн нээлт Мишээл экспод болно.

12:00 цагт: "Шударга сонгуулийн төлөө" эсэргүүцлийн тайван цуглаан Чингисийн талбайд болно. Тус цуглаанд МАХН, МҮАН, ИЗНН-ын удирдлага, гишүүд оролцож сонгуулийг шударга явуулах, ҮХЦ улс төрийн нөлөөлөлгүй ажиллахыг уриалж, олон нийтэд дуу хоолойгоо хүргэнэ.

12:00 цагт: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд Үндэсний бичиг соёлын өдрийг тохиолдуулан харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан бүтээгдсэн Daisy болон брайль номын нээлт болно.

12:00 цагт: Аз хур номын их дэлгүүрт Л.Оюун-Эрдэнийн "Алсын хараа" номын 10 дахь хэвлэлийн баяр болох гэж байна.

15:00 цагт: Дэлхийд алдартай С.Дали ба П.Пикассогийн уран бүтээлийн үзэсгэлэнгийн талаарх хэвлэлийн бага хурал, нээлтийн ажиллагаа Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно. С.Дали, П.Пикассо нарын уран бүтээлийнхээ хамгийн оргил үед бүтээсэн уран баримал, уран зураг, зураасан зураг, керамик урлалын эх бүтээлүүдийг Монголд анх удаа дэлгэн үзүүлэх юм.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.